Нямдоогийн Баярмаа

Хууль зүйн магистр

Төгссөн сургууль:
МУИС-ийн ХЗС

Зэрэг цол авсан сургууль:
Япон улсын Кюшүгийн Их Сургуулийн ХЗС

Одоо эрхлэж буй ажил албан тушаал:
Шүүгч


МУИС-ийн ХЗС-ийг дүүргэсэн. Мөн сургуульд болон Япон улсын Кюшүгийн Их Сургуулийн ХЗС-д хувийн эрх зүйн, олон улсын бизнесийн эрх зүйн магистрийн зэрэг тус тус хамгаалсан. Отгонтэнгэр Их сургуулийн ХЗС-д багшилж ажлын гараагаа эхлэсэн ба тус сургуульд 10 орчим жил ажиллахдаа бизнесийн эрх зүйн чиглэлийн хичээлийг зааж байв. 2008 оноос эхлэн Улсын Их Хурлын тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэс, Хууль зүйн яам зэрэг байгууллагад хууль тогтоомжийн эхийг боловсруулах, бичих, хууль, тогтоолын төслийг батлахад эрх бүхий албан тушаалтанд хууль зүйн мэргэжлийн болон техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2002 онд батлагдсан Иргэний хуулийг тайлбарлахаар Хууль зүйн яамнаас байгуулсан ажлын хэсэгт ажиллаж, уг хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ажилд батлагдсан цагаас нь эхлэн гар бие оролцон ажиллаж байна. 2002 оны Иргэний хуулийн тайлбарын хамтарсан зохиогч, хувийн эрх зүйн, тэр дундаа худалдаа, бизнесийн эрх зүйн чиглэлээр 2002 оноос 2017 оны хооронд хойш нийт 6 гарын авлага, 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олны хүртээл болгосон.


Бүтээлийн тоо: 9

Бүтээлүүдийг үзсэн: 9413

Бүтээлүүдийг татаж авсан: 338

Профайл үзсэн: 1551

Бүтээлүүд

Бүтээлийн нэр Бүтээлийн төрөл Үнэ Огноо
1 Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог:Гадаадын зарим орны туршлагаас Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-08-28 Дампуурал, төлбөрийн чадваргүйдэл, хэрэг гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилалт, дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, өрөөс чөлөөлөх
2 Дампуурлын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа Бодлогын судалгаа, дүн шинжилгээ 3000 төгрөг 2018-02-26 Дампуурал, төлбөрийн чадваргүйд тооцох, хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч, дампуурлын ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилах, татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх
3 БАЙГАЛИЙН БАЯЛАГ ДАХЬ ЭЗЭН ОРНЫ БАЙНГЫН БҮРЭН ЭРХИЙН ЗАРЧИМ БОЛОН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮР ДАГАВАР Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-01-26 Байгалийн баялаг дахь эзэн орны бүрэн эрхийн зарчим, хөрөнгө оруулалтын гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, нийтийн эрх ашиг, нийтийн бодлого
4 Seeking the Most Effective Form of Mining Agreements For Mongolia: An Analytical Approach under the Principle of Permanent Sovereignty over Natural Resources Монгол Улсын хувьд хамгийн үр ашиг бүхий уул уурхайн гэрээг тодорхойлох нь: Байгалийн баялаг дахь эзэн орны байнгын бүрэн эрхийн зарчимд тулгуурласан дүн шинжилгээ Магистрын зэрэг хамгаалсан бүтээл 3000 төгрөг 2018-01-26 Mining agreement, principle of Permanent Sovereignty over Natural Resources, concession, natural resource, Oyutolgoi mining agreement, joint venture, state participation
5 Аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын нэр томьёоны асуудалд Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-01-26 Аж ахуйн үйл ажиллагаа, аж ахуйн эрх зүй, бизнесийн эрх зүй, корпорацийн эрх зүй, худалдааны эрх зүй
6 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа Гарын авлага, арга зүй, аргачлал 3000 төгрөг 2018-01-26 Барьцаа, барьцааны зүйл, барьцааны шаардлага, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, шаардлагаа хангуулах, барьцааны эрх
7 Хуулийн этгээдийн нэгдэл Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-01-26 Хуулийн этгээд, хуулийн этгээдийн нэгдэл, хамтарсан этгээд, joint venture, үндэстэн дамнасан корпораци, хаалттай компани
8 Өрсөлдөөний эрх зүй ба гэрээ Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-01-26 Өрсөлдөөн, гэрээний чөлөөт байдлын зарчим, ноёлох үйл ажиллагаа, арилжааны гэрээ, эдийн засгийн чөлөөт байдал, нийтийн бодлого, гэрээ
9 Газрын үндсэн эрх: Өмчийн ба үүргийн эрх Илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2018-01-23 Өмчийн эрх, өмчлөх эрх, газар эзэмших эрх, газар ашиглах эрх, туйлын эрх, эд юмсын хязгаарлагдмал эрх, узурфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, сервитут, ипотек, in rem, numerus clauses, үүргийн эрх, харьцангуй эрх, in personam, газар