Бүтээлийн нэр ОРОН НУТГИЙН ТҮВШИН ДЭХ ЧИГ ҮҮРГИЙН ХУВИАРЛАЛТ
Зохиогч Дугар Сүнжид
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч Монгол улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталж, 2006 онд шинэчилсэн найруулга хийснээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд өнгөрсөн 23 жилийн хугацаанд эрх зүйн орчин, цаг үе, хүн ам, иргэний боловсрол, ёс зүй, улс төрийн нөхцөл байдлаас улбаатай нутгийн удирдлагын шинэчлэлтийн асуудлыг цөөнгүй хөндөж, цаашид шийдвэл зохих асуудлыг хэлэлцжээ. Нутгийн удирдлагын асуудал нь тогтолцоо, чиг үүрэг, механизмын өргөн хүрээг хамаарах бөгөөд өнөөдрийн илтгэлийн сэдвийн хүрээнд “чиг үүрэг” хэмээн хуулийн нэр томьёог юуны өмнө тодорхойлж, улмаар орон нутгийн удирдлагын хуулиар тодорхойлсон чиг үүрэг, түүнийг нэгжийн түвшин хамааруулж тодорхойлсон байдалд хуулийн хүрээнд дүн шинжилгээ хийж тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн хувилбарыг дэвшүүллээ. Мөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хамаарахгүй хот, тосгон, нийслэлийн чиг үүргийг түүний эрх зүйн байдалтай уялдуулан авч үзсэн бөгөөд улмаар нутгийн өөрийн удирдах ёсыг хэрэгжүүлэгч байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг даргын чиг үүргийн харьцааг товч хөндсөн болно.
Түлхүүр үг Нутгийн удирдлага
Иргэдийн хурал
Засаг дарга
Чиг үүрэг
Эрх хэмжээ
Эрх
Чиг үүрэг хувиарлах зарчим
Бүтээл бичигдсэн огноо 2015.12.16
Хуудасны тоо 12
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-10-24
Товч мэдээлэл үзсэн 1226
Бүрэн эхээр нь үзсэн 22
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)