Бүтээлийн нэр
Захиргааны гэрээ: концессын гэрээ буюу түүнээс үүсэх маргааныг хянан шийдвэрлэх харъяаллын асуудалд
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Түүхэн хөгжлийг нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт анхлан хэрэглэж байсан гэрээний төрөл нь концесс байдаг. Хувийн компаниуд байгалийн нөөцийг хайх, олборлох, борлуулах онцгой эрхийг нөөц ашигласны татвар төлсний үндсэн дээр концессоор олж авдаг. Уул уурхайн болон дэд бүтцийн салбарт урт удаан хугацаанд зохицуулалтын хэрэгсэл болохдоо концессын харилцаа нь баялаг түүхтэй гэрээ болон хэлбэржсэн юм. Олборлолтын салбар дахь концессын гэрээг түүхэн хөгжлийнх нь үүднээс уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хэмээн ангилна. Концессын гэрээг хувийн эрх зүйн талуудын тэгш эрх, гэрээний чөлөөт байдлын зарчимд суурилсан гэрээ, эсхүл захиргааны байгууллагаас баталсан захиргааны акт буюу шийдвэр гэж шууд тодорхойлох нь учир дутагдалтай бөгөөд нийтийн эрх ашиг хөндөгдөж, нийгэм эдийн засгийн томоохон үр нөлөө бүхий харилцааг зохицуулдгийн хувьд захиргааны гэрээ хэмээх институтэд хамаарах зохицуулалтын хэрэгсэл гэж үзэн мөн чанарыг тодорхойлох нь зүйд нийцэх юм. Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.4 ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн зохицуулалтаас Концессийн гэрээ нь захиргааны гэрээ байх боломжтой бөгөөд түүнээс үүдсэн маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахаар байна.  Концессын гэрээнд талууд хэрэв арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр заасан тохиолдолд маргааны харьяалал нь талуудын харилцан тохиролцсон уг аргаар л тодорхойлогдоно.Энэхүү зэрэгцээ орших концессын гэрээний маргааны хоёр харьяалал нь зөрчилдөөн үүсгэх үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна.
Түлхүүр үг
Концесс, захиргааны гэрээ, гэрээ, арбитр, захиргааны хэргийн шүүх, шүүхийн харьяалал, концессны гэрээнийн маргааны харьяалал
Бичигдсэн огноо
2016-10-01
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-10-24
Товч мэдээлэл үзсэн
7612
Бүрэн эхээр нь үзсэн
666
Эшлэлийн тоо
18
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа Д.Сүнжид “Захиргааны гэрээ: концессын гэрээ буюу түүнээс үүсэх маргааныг хянан шийдвэрлэх харъяаллын асуудалд” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/108
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх