Бүтээлийн нэр Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээг өргөтгөх асуудал
Зохиогч Түмэнжаргал Энхжаргал
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Захиргааны эрх зүй
  • Захиргааны үйл ажиллагааны хэлбэр (акт, гэрээ, хэм хэмжээний акт, бусад хэлбэр)
  • Эдийн засгийн захиргааны эрх зүй
Бүтээлийн товч Монгол Улсын хувьд төрийн болон орон нутгийн өмчийн их хэмжээний хөрөнгө мөнгөөр улс, орон нутгийн чанартай их, бага хэмжээний олон бүтээн байгуулалтыг хийж байгаа учраас засгийн газрын худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд ил тод, шударга байдлыг бий болгох, өрсөлдөх тэгш боломжоор хангах, хэмнэлттэй, үр ашигтай ажиллах зарчмыг чанд сахих, хяналтыг хүчтэй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний үр дүнд авлига, хээл хахууль болон аливаа хууль бус үйл ажиллагаа багасах нөхцөл бүрдэх юм.

Засгийн газрын худалдан авах ажиллагааны нийгэмд гүйцэтгэх чухал үүрэг, шинж чанартай нь холбоотойгоор Засгийн газрын худалдан авах тогтолцоог олон улсын стандарт хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авлига гарах нөхцөлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих, шударга өрсөлдөөнийг хангах чиглэлээр Монгол Улс хууль, эрх зүйн болоод бусад чиглэлээр тодорхой алхамуудыг хийж байна. Иймээс энэхүү судалгааны ажил нь Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тодорхойлох онолын тодорхойлолт, түүний хамрах хүрээг тодорхойлох замаар Монгол Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээ нь өөрийн зохицуулвал зохих харилцааг бүрэн хамарч байгаа эсэхийг тогтоох, тус улсад нийтийн хөрөнгөөр эд хөрөнгө, эрх олж авах харилцааны эрх зүйн зохицуулалтын шинэтгэлийн явцад шийдвэрлэх ёстой зарим асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм.
Түлхүүр үг Засгийн газрын худалдан авах ажиллагаа; эд хөрөнгө түрээслэх харилцаа
Бүтээл бичигдсэн огноо 2014 оны 3 дугаар сар. "Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд" илтгэлийн эмхэтгэлд нийтлэгдсэн.
Хуудасны тоо 12
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-10-28
Товч мэдээлэл үзсэн 1454
Бүрэн эхээр нь үзсэн 63
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)