Бүтээлийн нэр Иргэний үл захирагдах ёс суртахууны үүрэг
Зохиогч Түмэнжаргал Энхжаргал
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч   “Civil disobedience” (Герман хэлээр "ziviler Ungehorsam") буюу шударга бус хууль, төрийн бодлого, нийгмийн тогтолцоог эсэргүүцэж, түүнийг тайван замаар зөрчих иргэний үл захирагдахуй нь шударга бус хууль, нийгмийн тогтолцоонд үл захирагдах иргэний үүргийн тухай ойлголт юм. Шударга бус хуулийг үл биелүүлэх, төрийн шударга бус шаардлагад үл захирагдах, нийгмийн шударга бус тогтолцоонд нийцэхээс татгалзах замаар иргэний үндсэн эрхийг хамгаалах, төр болон иргэдийн анхаарлыг тухайн асуудалд хандуулах зорилго бүхий хүчирхийллийн бус энэ арга замыг Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Роза Паркс, Ховард Зинн зэрэг хүний эрхийн олон олон алдарт тэмцэгчид хэрэгжүүлж байсан түүхтэй. Орчин үеийн хүний эрхийн төлөө тэмцэгчид иргэний үл захирагдахуй нь хүний эрх, тэгш эрх, шударга ёсыг хангасан хүмүүнлэг, ардчилсан нийгмийн төлөөх тэмцэлд голлох байр суурьтай иргэний эсэргүүцэл, тэмцлийн стратеги бөгөөд шударга бус хуулинд үл захирагдах нь хүний эрх төдийгүй үүрэг юм гэсэн философийн зарчмыг тодхон томъёолж, дахин дахин баталж ирсэн байна.

Иргэний үл захирагдахуй нь үндсэн хуульт ардчилсан нийгэм оршин байх, иргэний үндсэн эрхийн зөрчил болсон шударга бус байдал төр, хуулийн дэмжлэгтэйгээр тогтохоос сэргийлэх, бий болсон тохиолдолд түүнийг засаж залруулахад чухал ач холбогдолтой ардчилсан нийгмийн чухал институц юм. Иргэдийн хүний эрхийн ойлголт мэдлэг өндөр, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах соёл төлөвшсөн улс орнуудад энэхүү иргэний үл захирагдахуйг хүний эрхийн баримт бичиг, Үндсэн хуульт зарчмын үүднээс хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж, хууль зөрчсөн бусад үйлдэл, эс үйлдэхүйгээс ялгаатайгаар авч үзэх улс төр, эрх зүйн соёл төлөвшсөн байдаг байна. 

Харин хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуульт ардчилсан Монгол Улсад дээрх сэдэв нь шинэ, энэ сэдвээр хийгдсэн судалгааны ажил байхгүй байгаа нь энэ сэдвээр судлах, уг нэр томъёог Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд судалгааны эргэлтэнд оруулах зорилгоор суурь онолын болон Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд судласан болно.
Түлхүүр үг civil disobedience; иргэний үл захирагдал; иргэний үл захирагдахуй
Бүтээл бичигдсэн огноо 2013 оны 11 дүгээр сар
Хуудасны тоо 9
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-11-07
Товч мэдээлэл үзсэн 1080
Татаж авсан 37