Бүтээлийн нэр
Захиргааны эрх зүйгээр мэргэших аргачлал
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Клиник сургалтын хувьд оюутнуудад үйлчлүүлэгчидтэй (1) анхны ярилцлага хийхээс эхлэн, (2) нотлох баримт цуглуулах, (3) маргааны үйл явдлыг тогтоох, (4) зөвлөгөө өгөх, (5) эрх зүйн баримт бичиг бэлтгэх, боловсруулах, (6) шүүх болон бусад байгууллагад төлөөлөх, (7) мэтгэлцээнд оролцох хүртэл цогц ажиллагааг бүхэлд нь агуулсан байх боломжтой. Захиргааны эрх зүйн хүрээнд үүссэн, уг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах хэрэг, маргаан нь дээрх үе шатуудыг тойрч биш туулж өнгөрүүлэх учир энэ салбар эрх зүйгээр дагнан суралцаж, мэргэших хандлагаа болгож буй оюутнууд захиргааны эрх зүйн “клиник сургалтад” хамрагдах нь ач холбогдолтой юм.

Захиргааны эрх зүйгээр мэргэших гэдэг ойлголт нь оюутан, тэр дундаа клиник сургалтанд хамрагдаж байгаа оюутан захиргааны эрх зүйн маргаанд төрийн болон нутгийн удирдлагын, нийтийн захиргааны байгууллагуудад хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, тэдгээрийг шийдвэрлүүлэх улмаар захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлүүлэх ажиллагаанд зайлшгүй суралцаж, мэдсэн байх ёстой арга барил, дадал туршлагыг хуримтлуулсан байх явдал юм.
Түлхүүр үг
захиргаа, захиргааны эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэших, аргачлал, захиргааны хэрэг, маргаан
Бичигдсэн огноо
2010-09-01
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-03-31
Товч мэдээлэл үзсэн
9658
Бүрэн эхээр нь үзсэн
808
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цогт “Захиргааны эрх зүйгээр мэргэших аргачлал” (2010), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/12
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх