Бүтээлийн нэр ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА: ШҮҮГЧИЙН ТОМИЛГОО
Зохиогч Пүрвээгийн Баттулга
Хамтран зохиогчид Ж.Хунан, М.Мөнхжаргал
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.

Монгол Улс нь шүүхийн шинэтгэлийг шилжилтийн үе буюу ардчилсан Үндсэн хууль батлагдсан (1992 он) -аас хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 1993 онд анх Шүүхийн тухай хуулийг баталж, улмаар 2002 онд шинэчлэн найруулсан бөгөөд тус хуулиар шүүхийн зохион байгуулалт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргааны асуудлыг зохицуулж байлаа. 2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргалаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, үүнийг үндэслэсэн шүүгчид нэр дэвшигчийн шалгах арга, ажиллагаа болон шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоонд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулав. Түүнчлэн шүүгчийг огцруулах, чөлөөлөх үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчныг бий болгов.

Гэсэн хэдий ч шүүгчийн сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх арга, ажиллагаа нь бодит шалгуурт үндэслэж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна. Нөгөө талаас шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн томилгоонд голлох үүрэгтэй оролцдог Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчид нэр дэвшигчийг шударгаар үнэлдэг байхын тулд эдгээр байгууллагуудын хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдсэн байх учиртай. Гэтэл Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны дагуу шүүгчийг томилдог байтал, Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг мөн адил томилдог болсоныг шүүгч, судлаачид шүүмжилж байна. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үед Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, зарим шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, зарим шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон тохиолдол гарлаа.

Энэхүү судалгаагаар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанаас эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч хүртэл шүүгчийн томилгооны бүх үе шат, шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудал, үүнээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог байгууллагуудын чиг үүрэг, эдгээр байгууллагыг байгуулж буй арга, хараат бусаар ажиллах нөхцөл хангагдсан байдлыг цогцоор нь шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорьсон болно.
Түлхүүр үг шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн томилгоо, шүүгчийг сэлгэн ажиллуулах, шүүгчийг шилжүүлэн томилох, шүүгчийн томилгоо ба шүүгчийн хараат бус байдал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага, Ерөнхийлөгч шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзах, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөт ба шүүгчийн томилгоо, Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, шүүгчид нэр дэвшигчийг сонгох, шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал, шүүгчийн томилгоо шүүгчийн хараат бус байдлын баталгаа болох нь
Бүтээл бичигдсэн огноо 2015.10 сар
Хуудасны тоо 139
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-11-17
Товч мэдээлэл үзсэн 1727
Татаж авсан 74