Бүтээлийн нэр
Үндсэн хуульт ёсны төлөвшилтөд ердийн болон дагнасан шүүхийн оролцоо
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 2010 оны шилдэг илтгэлийн уралдаанд Гутгаар байр эзэлсэн илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Ардчилсан тогтолцонд шилжсэн ихэнх улсуууд ердийн болн дагнасан шүүхээс эрх зүйн тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль нь Үндсэн хулийг зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүхэд гаргуулахаар ханддаг байна. Үүнийг Үндсэн хуулийн процессын эрх зүйд хэм хэмжээний тодорхой хяналт гэж нэрлэдэг. Энэхүү хяналтын хэлбэр манай улсад хэрэгждэг эсэх талаар энэхүү илтгэлээ хөндсөн бөгөөд ингэхдээ энэнүү хяналтын хэлбэрийг хуульчилсан ХБНГУ, ОХУ-ын эрх зүйн зохцуулалттай өөрийн орон дахь эрх зүйн зохицуулалтыг харьцуулан авч үзсэн.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцэд бусад шүүхээс эрх зүйн тодорхой маргааны үед хэрэглэгдэх хуулийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах боломж байгаа эсэхийг судалсан. Судалгааны явцад Үндсэн хуулийн Цэцэд ийм боломж байгаа нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь хэм хэмжээний тодорхой хяналтаас ялгаатай байдлаар хуульд зохицуулагдсан бөгөөд уг хуулийн заалт практикт хэрэггждэггүй, түүнчлэн тийм ч оновчтой бус буюу шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хуулийн зохицуулалт болох нь судалгааны явцад тодорхой болсон юм.

Иймээс судлаачийн зүгээс манай улс дахь энэ тулгамдсан асуудал буюу Үндсэн хуулийн Цэцээс бусад шүүхүүдтэй харьцах харилцааг нэмэгдүүлэх үүднээс цаашид ямар алхам хийх, Үндсэн хуульт ёсны төлөвшилтөд ердийн болон дагнасан шүүхийн оролцоог нэмэгдүүлэх талаар өөрийн санал, дүгнэлтээ бичлээ.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн хяналт, бодит хяналт, хэм хэмжээний тодорхой хяналт, ердийн шүүхээс Үндсэн хуулийн шүүхэд хүсэлт гаргах, шүүхийн хэрэглэх хууль Үндсэн хууль зөрчсөн бол яах вэ?
Бичигдсэн огноо
2009-12-25
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-12
Товч мэдээлэл үзсэн
5541
Бүрэн эхээр нь үзсэн
296
Эшлэлийн тоо
15
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Үндсэн хуульт ёсны төлөвшилтөд ердийн болон дагнасан шүүхийн оролцоо” (2009), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/13
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Энэхүү судалгааг www.legalinfo.mn сайтад дээр тавигдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдээс шүүж гаргасан болно.

[2] Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт мэдүүлэх тухай “Иргэний хууль(2006 оны 2-р сарын 20),  “ЭБШХ, ИХШХШтХ, ЗХтХууийн зарим зүйл, хэсэг, заалт МУ-ын Үндсэн хуулийн нийцэхгүй байгаа талаар” (2006 оны 3-р сарын 20). Энэхүү судалгааг мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолуудаас давхар шүүж гаргасан болно.

[3] Өнөрбаяр.Ч “Монгол Улсад Үндсэн хуульт ёсны үзэл санаа нэвтэрсэн нь (1911-1924он) УБ., 2005. 21 дэх тал/дам ишлэв/

[4] Чимид Б. “Хууль дээдлэх ёсыг хангахад шударга шүүхийн үүрэг” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2009 №3, 30 дахь тал.

[5] Совд Г. “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх” УБ., 1999, 203 дахь тал.

[6] Сарантуяа.Ц “Үндсэн хуулийн процессын эрх зүй” суурь ойлголт, тулгамдсан асуудал УБ.,2005. 118 дэх тал

[7] Ю.Харбих “ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс хэм хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх нь” Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өгүүлэл, илтгэлийн эмхтгэл УБ.,2009. 461 дэх тал

[8] Амарсанаа.Ж “Хүний эрх: Олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал” УБ., 2000, 126 дахь тал

[9] Амарсанаа.Ж “Хүний эрх: олон  улсын ба үндэсний эрх зүйн асуудал” УБ., 2000, 126 дахь тал /дам ишлэв/

[10] Ю.Харбих “ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс хэм хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх нь” Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өгүүлэл, илтгэлийн эмхтгэл УБ.,2009. 464 дэх тал.

[11] Мөн тэнд

[12]https://www.bundesverfassungsgericht.de/EN/Verfahren/Jahresstatistiken/Archiv/Archiv.htmlХБНГУ-ын Үндсэнхуулийн шүүхийн 2010 оны тайлан

[13] Хэрэв УДШ-д ийм санал орж ирсэн байвал түүнийг нийт шүүгчдийн хуралдаанаар авч үзэн тогтоол гаргадаг. Гэтэл нийт шүүгчдийн хуралдааны тогтоолтой танилцахад уг асуудлыг авч үзсэн практик байхгүй байгаа нь УДШ-д санал ирж байгаагүй гэсэн үг.

[14] Ё.П.Мюлер “Үндсэн хуульт төрөөс хүний эрхийг хамгаалах тухай” Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал ОУ-ын симпозиум УБ., 1996. 106 дахь тал.

[15] Мөнхсүлд Т, Мөнхжаргал М. “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр жишиг болох нь” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2009 №, 27 дахь тал.