Бүтээлийн нэр ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТЫН ТАЙЛАН 2010.4.05 - 2010.6.25
Зохиогч Data Legal
Хамтран зохиогчид Н. Туяа, М.Ариунаа, Р. Оюунбадам, С. Мойлтмаа Бүтээлийн онцгой эрхийг эзэмшигч © Нээлтэй Нийгэм Форум
Бүтээлийн хэлбэр Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн тайлан
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч Өмнөх үг
Нээлттэй Нийгэм Форум 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх үйл
явцад дүн шинжилгээ хийх, шүүхийн шинэтгэлийн асуудлаар бүхий л талуудын оролцоотой
мэдээлэл судалгаан дээр тулгуурласан ажил хэрэгч харилцан яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг
эрмэлзэж, шүүхийн үйл ажиллагааны ил тод, хараат бус байдалд хөндлөнгийн мониторинг,
ажиглалт хийж ирлээ. 2010 онд Нээлттэй Нийгэм Форум нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль
Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль болон Шихихутаг Хууль
Зүйн Дээд Сургуультай хамтран “Шүүх хуралдааны ажиглалт” төсөл хэрэгжүүлсний үр дүнг
энэхүү тайлангаар хүргэж байна. Нийт 30 оюутан, 9 иргэний нийгмийн төлөөлөл гурван сарын
туршид 287 шүүх хурлын ажиллагааг ажиглаж шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй,
иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй эсэх, шүүхийн ажилтнуудын зан харилцаа, шүүхийн байрны
нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өглөө.
Олон улсын туршлагаас харахад шүүхийн үйл ажиллагаанд олон нийт, иргэний нийгмийн
зүгээс ажиглалт, мониторинг хийх нь шүүхийн ил тод, хараат бус, үр дүнтэй байдлыг
дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болдог бөгөөд олон оронд байнгын үйл ажиллагаа болон хэвшжээ.
Ийм ажиглалт хийдэг олон арга хэлбэрийг харьцуулан судалсны үндсэн дээр бид манай нөхцөлд
илүү тохиромжтой арга зүйг боловсруулсан бөгөөд цаашид иргэний нийгмийн байгууллагууд
болон хууль зүйн эрдэмтэд, судлаачид, оюутан сурагчид өргөн хэрэглэхүйц арга хэрэгсэл болгох
чиглэлээр сайжруулж байгаа тул Та бүхний үнэтэй санал зөвлөмжийг хүлээн авахдаа таатай
байх болно.
Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд энэхүү баримтжуулсан мэдээлэл, түүн дээр
үндэслэсэн зөвлөмж нь энэхүү шинэтгэлийг гардан гүйцэтгэгч хуульч Та бүхний ажил хэрэгт
бага ч гэсэн хувь нэмэр болох болов уу хэмээн найдаж байна.

Нээлттэй Нийгэм Форумын Гүйцэтгэх захирал
П.Эрдэнэжаргал
Түлхүүр үг Шүүх хуралдааны ажиглалт
Бүтээл бичигдсэн огноо 2015
Хуудасны тоо 82
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-01-15
Товч мэдээлэл үзсэн 1138
Татаж авсан 43