Бүтээлийн нэр
Давж заалдах шатны шүүхийн үүсэл, хөгжил (1911-2015)
Тэмдэглэл
“Монголын шүүх II” ботид хэвлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсад давж заалдах шатны шүүх үүсэж, хөгжсөн сэдвийг хөндөхийн тулд давж заалдах шатны шүүхийн талаарх ерөнхий ойлголтыг товч хөндөж үзье. Тусгаар улс байхын үндсэн шинжүүд [1] нь өөрийн газар нутаг, уг газар нутаг дээр байнгын амьдрах хүн ам, эцэст нь энэхүү нутаг дэвсгэртээ хүн амаа дэг журамтайгаар зохицуулан авч явахуйц төртэй бөгөөд бусад улс орнуудтай харилцах чадвартай байх гэж үздэг. Харин төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын тухай улс төрийн онол сургаал нь хүний эрхийг дээдлэх, зөрчигдөхөөс хамгаалах суурь үзэл санаанд үндэслэн үүсэж, хөгжиж ирсэн. Улмаар улс орнууд өөр өөрийн түүхэн цаг үеийн хөгжил, онцлогоос хамааран уг зарчмыг ойлгож, нэвтрүүлсэн бөгөөд 19 дүгээр зууны эхэн үед төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг Европын улс орнууд 2 үндсэн агуулгаар ойлгож, улмаар төрийн тогтолцоондоо нэвтрүүлж эхэлсэн байдаг. Либерал буюу эрх мэдлийн хуваарилалт нь тэнцвэртэй байхаас гадна, харилцан хяналттай байдаг нь нэг эрх мэдэл хүний эрхийг зөрчихөөс нөгөө эрх мэдэлд нь сэргийлж, хяналт тавих боломжтой байх гэдэг агуулгаар хөгжүүлж ирсэн нэг хэсэг байдаг. Харин удаах нь, эрх мэдлийн хуваарилалт нь нэг эрх мэдлийг нөгөө эрх мэдлээс нь бүр мөсөн тусгаарлах, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч институтүүд хооронд ямар нэг харилцан хяналт байхыг зөвшөөрдөггүй консерватив урсгал байсан юм.
Түлхүүр үг
Шүүхийн тогтолцоо, давж заалдах шатны шүүх, үүсэл, хөгжил, дагнасан шүүхийн тогтолцоон дахь давж заалдах шатны шүүхийн асуудал
Бичигдсэн огноо
2016-11-10
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-01-16
Товч мэдээлэл үзсэн
6579
Бүрэн эхээр нь үзсэн
100
Эшлэлийн тоо
41
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цогт “Давж заалдах шатны шүүхийн үүсэл, хөгжил (1911-2015)” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/150
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх