Бүтээлийн нэр
Кабинетын засгийн газрын үндсэн хуулийн үзэл баримтлал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын тухайд социализмын үеийн Сайд нарын Зөвлөл хэмээх хамтын удирдлагатай байгууллагаас татгалзаж танхимын Засгийн газар гэсэн нэг хүний удирдлагатай байгууллагын хэлбэрт шилжүүлсэн байна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь манай улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажилладаг Засгийн газар болохыг тодорхойлсон. Чухамхүү Үндсэн хуулийн эдгээр заалтад ямар үзэл санаа агуулагдаж буй болохыг энэхүү өгүүллээр хөндөхийг зорилоо.
Түлхүүр үг
Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэл, танхимын Засгийн газар, Сайд нарын Зөвлөл, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд Засгийн газрын удирдах
Бичигдсэн огноо
2017-03-22
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-04-04
Товч мэдээлэл үзсэн
5544
Бүрэн эхээр нь үзсэн
162
Эшлэлийн тоо
12
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Кабинетын засгийн газрын үндсэн хуулийн үзэл баримтлал” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/171
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан байсан.

[2] СнЗ-ийг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос баталж оруулсан бүрэлдэхүүнээр АИХ-ын чуулганаар 4 жилийн хугацаагаар томилон байгуулна. Б.Чимид “Өнөөгийн улс төр хуулчийн нүдээр” УБ., 2006, 48 дахь тал.

[3] Ардчиллын аман түүх – Б.Чимид, Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=ZbjpmWLO7M0 (7:12 – 7:40)

[4] Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1993 оны 3 (12) дугаарт нийтлэгдсэн.

[5] Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2005 оны 5 (386) дугаарт нийтлэгдсэн.

[6] Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2004 оны 5 (370) дугаарт 2004 оны Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

[7] Б.Чимид “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” Хоёрдугаар дэвтэр, УБ., 2008, 31-32 дахь тал.

[8] Б.Чимид “Өнөөгийн улс төр хуулчийн нүдээр” УБ., 2006, 77 дахь тал.

[9] Ерөнхий сайдын эзгүй хойгуур Засгийн газрын бусад гишүүд хуралдан Цагдаагийн Ерөнхий газрын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх дөхсөн саяхны жишээ үүнийг нотолж байна. Эх сурвалж: http://www.news.mn/r/300865, http://today.mn/p/17877, http://www.newscom.mn/10009758

[10] Энэ талаар Б.Чимид “Өнөөгийн улс төр хуулчийн нүдээр” УБ., 2006, 76 дахь тал болон мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Парламентыг 76 хүнээр хэмжихгүй ээ” ярилцлагадаа дурьджээ. Эх сурвалж: http://www.news.mn/r/222202

[11] Засгийн газар танхимын зарчмаар (хамтын) хариуцлага хүлээх талаар Б.Чимид багш өөрийн бүтээлдээ: “Ерөнхий сайд ямар сайдаа яасны учир огцруулахыг өөрөө мэдэж, үндэслэлээ гаргаж парламентад оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, яаж томилсон тэгж огцруулна. Хэрэв Ерөнхий сайдын огцруулахаар оруулсан сайдыг парламент огцруулах үндэслэлгүй байна аа гэж үзвэл УИХ эргээд Ерөнхий сайдтай хариуцлага тооцох үндэслэл гарч ирж болно. Энэ чинь хоёр тийшээ холбоо бүхий, танхимын зарчмаар хариуцлага хүлээдгийн илрэл байхгүй юу” гэж бичжээ. (“Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” Нэгдүгээр дэвтэр, УБ., 2008, 168 дахь тал.) Мөн Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дугаар дүгнэлт, 2015 оны 09 дугаар тогтоолоороо энэ зарчмыг баталгаажуулсан билээ.   

[12] Б.Чимид “Өнөөгийн улс төр хуулчийн нүдээр” УБ., 2006, 48 дахь тал