Бүтээлийн нэр Эдийн засгийн өмнө хүлээх эрх зүйн үүрэг, хариуцлага /онол, практикийн асуудал/
Зохиогч Хаянхярваа Сэлэнгэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Эрх зүйн философи Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн зохицуулалт
Бүтээлийн товч Нийгмийн ихэнхи харилцаа эрх зүйгээр зохицуулагдаж, нийгэмд гүйцэтгэх эрх зүйн үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь эрх зүйн үүрэг, хариуцлага өндөр байгаа болно.
Монголчууд газрын баялаг, мал сүрэг баян боловч эдийн засгийн хөгжлөөрөө дээгүүр биш юмаа гэхэд дундуур нь байж чадахгүй байгаад банкны хүү, татвар, бензин түлшний үнэ өндөр гээд олон зүйлийг буруутгаж болох боловч гагцхүү гол буруутан нь эрх зүй буюу эрх зүйд хандах хандлага байна.
Эрх зүй бас эдийн засгийн хамаарлын талаар эрдэмтэд, философичид өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Марксист эрх зүйн философийг үндэслэгч К. Маркс Эрх зүй бол эдийн засгийн суурийн шалтгаан биш, үр дагавар. Эдийн засгаас шалтгаалж эрх зүй үүсдэг тул эрх зүй нь нийгмийн соёлын хөгжлөөс хэзээ ч дээгүүр байхгүй" гэж үзэж байсан бол Германы сонгодог философичдын онол – арга зүйд үндэслэн Рудольф Фон Штаммлер эрх зүй нь эдийн засгийн хөгжлийн үндсэн шалтгаан хэмээн үзсэн байдаг.
Социализмын үеийн Марксист философийн эдийн засгаас эрх зүй шалтгаалдаг хэмээн үздэг1 үзэл санаа хэвээр байгаа нь эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүргийг сулруулж, эрх зүйд хандах хандлага гажуудаж, түүний ач холбогдол, үнэ цэнийг бууруулж, улмаар нийгмийн хөгжилд ихээхэн саад бэрхшлийг учруулж байна.
Түлхүүр үг эрх зүй, эдийн засаг, эрх зүй ба эдийн засгийн хамаарал,
Бүтээл бичигдсэн огноо 2012
Хуудасны тоо 8
Хэл Монгол
Үнэ 3000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-04-11
Товч мэдээлэл үзсэн 925
Бүрэн эхээр нь үзсэн 0
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)