Бүтээлийн нэр
XIII зууны Монголын төр ёсны сургаалийн гүн ухааны үндэс
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Монголчууд нэн эртнээс мөнх тэнгэрийг эрхэмлэн дээдэлж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийг шүтэх үзэл нь Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний гүн ухааны үндэс болно. Ер нь Дорнодахины улс орны ард түмэн, ялангуяа монголчууд ямар нэгэн ид шид, ер бусын тэнгэрийг бус, харин оюун санааны дээд мөнх тэнгэр, амьдралын эх булаг болсон газрыг шүтэж ирсэн нь өрнөдийн улс орнуудаас ялгагдах нэг гол онцлог болно. Иймд чухамхүү монголчууд яагаад мөнх тэнгэрийг шүтэх болов? Мөнх тэнгэр гэж чухам юу болох? нь судлаачдын анхаарлыг татсан асуудал мөн. Ялангуяа өнөө үед Монгол улсад өөрчлөлт шинэчлэлт хийгдэж, уламжлалыг сэргээж байгаа нөхцөлд монголчууд бид өөрсдийн үнэт зүйлсийг илрүүлэн гаргаж, дахин үнэлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.
Монголчууд эртнээс өөрсдийн оршихуйн үндэс, объектив ахуйн шаардлагын илрэлийг оюун ухаанаараа үнэлэн эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Орчин үед Монгол улс түүхэн уламжлалаа сэргээн үнэт зүйлсийг дахин үнэлэх шаардлага бий болж байгаа нөхцөлд монголчуудын дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж, хүчирхэг байсан ХШ зууны үнэт зүйлсийг, ялангуяа төр, эрх зүйн сэтгэлгээний үнэт зүйлсийг судлан тодорхойлон гаргах явдал чухал юм. Гэхдээ үнэт зүйлсийг тодорхойлохийн зэрэгцээ түүний мөн чанарт дөхөж очих явдал хамгийн чухал болно.
Иймд монголын төр ёсны сургаалийн гүн ухааны үндэс болсон “Мөнх тэнгэрийг шүтэх үзэл”-ийн бодит агуулга, мөн чанарыг шинжлэх ухааны үүднээс гаргаж тавих явдал зайлшгүй чухал байгаа тул энэ үндсэн дээр мөнх тэнгэрийн агуулга, мөн чанарыг бодитой судлан тогтоохын тулд энэхүү асуудлыг хэл шинжлэл, философи, антропологи, астрономи, домог зүй, шашны талаас авч үзэв
Түлхүүр үг
13-р зууны Монголчууд, мөнх хөнх тэнгэр, хас тэмдэг мөнх хөнх тэнгэрийг шүтэх үзэл, Монголчуудын мөнх хөх тэнгэрийг шүтэх философи,
Бичигдсэн огноо
2009-03-25
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-04-13
Товч мэдээлэл үзсэн
4906
Бүрэн эхээр нь үзсэн
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “XIII зууны Монголын төр ёсны сургаалийн гүн ухааны үндэс” (2009), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/199
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх