Бүтээлийн нэр Хууль зүйн позитивизм: онол, арга зүйн асуудал
Зохиогч Хаянхярваа Сэлэнгэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Эрх зүйн философи
Бүтээлийн товч Мэө Ү зуунаас олон зуун жил эрх зүйн сэтгэлгээнд ноёрхож ирсэн жам ёсны эрхийн онолыг хямралд оруулж, XIX зууны II хагаст эрх зүйн сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан онол бол хууль зүйн позитивизм юм.
Хууль зүйн позитивизмын үүсэл нь Английн эрх зүйч Джон Остинтой (1790-1859) шууд холбоотой. Иймд хууль зүйн позитивизмыг XIX зууны I хагаст жам ёсны эрхийн онолыг шүүмжлэн гарч ирсэн позитив эрх зүйн философийн нэг чиг хандлага хэмээн үздэг.
Хууль зүйн позитивизм нь жам ёсны эрхийн онолын “эрх зүй ямар байх ёстой вэ?” Гэсэн байх ёстой зүйлийн хүрээнд судлах арга зүйн асуудлыг шүүмжлэн “ямар байх ёстой вэ?” гэдэг бол “эрх зүй биш”, харин утопи санаа юм. Нөгөө талаар эрх зүйд зөв, шударга буюу буруу, шударга бус гэсэн ёс суртахуун, шашин, зан заншлын үүднээс өгөх субъектив үнэлэлт дүгнэлт нь эрх зүйн агуулгад огт хамааралгүй. Учир нь эрх зүй нь нийгмийн үзэгдлүүдээс хамааралгүй, агуулгаасаа ангид орших, гагцхүү өөрөө өөртөө үндэслэлээ олох цэвэр логик хэлбэр хэмээн үзэж, жам ёсны эрхийн онолыг үгүйсгэж байв3. Иймд хууль зүйн позитивизм нь зөвхөн эрх зүйн үзэгдлүүдийг л судлана хэмээн үзсэн. Хууль зүйн позитивизмын энэхүү үзэл санааг агностизм руу хальтирсан үзэл санаа хэмээн марксист философи шүүмжилж байв
Түлхүүр үг эрх зүй, эрх зүйн философи, хууль зүйн позитивизм, хууль ба эрх зүй
Бүтээл бичигдсэн огноо 2011
Хуудасны тоо 3
Хэл Монгол
Үнэ 2000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-04-13
Товч мэдээлэл үзсэн 1389
Татаж авсан 3