Бүтээлийн нэр МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ НЬ ДОРНОДАХИНЫ ТӨР ЁСНЫ СУРГААЛТАЙ ХОЛБОГДОХ НЬ.
Зохиогч Хаянхярваа Сэлэнгэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Төрийн онол Эрх зүйн философи Монголын төр, эрх зүйн түүх
Бүтээлийн товч Дорно дахины төр, эрх зүйн үзэл сэтгэлгээ нь газар зүйн орчин, түүнээс үүдсэн амьдрах аж төрөх аргад тулгуурлан хөгжиж, улмаар өрнөөс ялгагдах дорнын өвөрмөц төр ёсны үзэл сэтгэлгээ, соёл иргэншлийг бий болгосон юм. Дорнын деспотизмыг өрнийнхөн төрийн дарангуйлал, эрх мэдлийн хэт төвлөрөл хэмээн үздэг боловч дорнынхон захирах захирагдах ёс нийгмийн аль ч шатанд зайлшгүй хэмээн үздэг учраас “хүн тэнгэрийн дор төрж, төрийн дор захирагдана” гэдэг аж. Энэхүү дорнын төрт ёсны сэтгэлгээний онцлог нь эрхийг бус, үүргийг дээдэлсэн эрх зүйн сэтгэлгээ хөгжих үндсийг бүрдүүлжээ.
Харин дорно дахины төрт ёсны үзэл сэтгэлгээ, ялангуяа Хятадын төрт ёсны үзэл сэтгэлгээ Монголд хэрхэн нөлөөлсөн, ер нь нөлөөлсөн эсэх тухай асуудал судлаачдын сонирхлыг татсан, ирээдүйд зайлшгүй судалгаа шаардсан асуудал мөн гэж судлаачийн хувьд үздэг.
ХШ зууны Монголын төр ёсны үзэл сэтгэлгээнд дорно дахины төр, эрх зүйн үзэл сэтгэлгээ, ялангуяа “төрөө дээдлэх”, “эрхийг бус үүргийг эрхэмлэх” зэрэг үзэл санаа нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй боловч зарим талаар монголчуудын ертөнцийг үзэх сэтгэлгээ нь дорно дахины улс орнуудад төдийгүй, өрнөдийн
сэтгэлгээний соёлын үндэс болж нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
Түлхүүр үг төр, төр улс, Дорно дахин төр улс, Дорно дахины төр, эрх зүйн сэтгэлгээ, Монголын төр ёсны үзэл сэтгэлгээ
Бүтээл бичигдсэн огноо 2011
Хуудасны тоо 14
Хэл Монгол
Үнэ 4000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-04-13
Товч мэдээлэл үзсэн 1478
Татаж авсан 2