Бүтээлийн нэр ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА,ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Зохиогч Бүрэнбат Ган-эрдэнэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Бизнесийн эрх зүй
  • Бизнесийн эрх зүйн үндсэн асуудал
  • Компанийн эрх зүй
  • Үнэт цаасны эрх зүй
Бүтээлийн товч Монголын хөрөнгийн зах зээл /үнэт цаасны зах зээл/-ийн хөгжил Монголын хөрөнгийн биржтэй салшгүй холбоотой билээ. Одоогоос 24 жилийн тэртээ 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан билээ. Дээрх 22 дугаар тогтоолоор 1992-1995 онуудад төрийн өмчийн 475 улсын vйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжvvлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бvхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшvvлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу vнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлvvлсэн байдаг. Хөгжлийн 24 жилийн хугацаанд уг салбарт алдсан оносон зүйл олон бий. Гэвч Монголын санхүүгийн салбарт банкны салбар 95 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 5% ийг Даатгал, Хадгаламж зээлийн хоршоо, Бичил санхүү, Үнэт цаасны салбар эзэлж байна. Дээрхээс үнэт цаасны салбар нь 1% ийг эзэлж байна. Үнэт цаасны салбарт хувьцааны төвлөрөл үүссэн, хөрөнгө оруулагчдын идэвх сул, төрийн өмчит ХК-ийн хувьцаа төрийн мэдэлд царцсан арилжаанд ордоггүй зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан хөрөнгийн зах зээл маш удаан, алгуур хөгжиж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 1994, 2002, 2013 онуудад шинэчлэгдэн батлагдаж иржээ. Тус хуулийн 2013 оны шинэчилсэн найруулгаар үнэт цаасны салбарын эрх зүйн орчин олон улсын туршлага, стандартад нийцэж байгаа тухай олон судлаачид, хуулийн төсөл боловсруулагчдаас мэдээлсэн байдаг. Гэвч тус хуулийн хэрэгжилт мөн удаашралтай явагдаж байгаа нь анзаарагдаж байна. Цаашид үнэт цаасны зах зээлийн салбарт шинэчлэн хөгжүүлэх, шинээр нэвтрүүлэх шаардлагатай санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн хэрэгсэл олон байгаа бөгөөд эдгээрийн нэг хэсэг нь “хувийн тэтгэврийн сан” юм. Хувийн тэтгэврийн сан нь дэлхийн улс орнуудад хэлбэрийн хувьд хэд хэдэн төрлөөр хөгжиж иржээ. Уг сангийн гол зорилго нь иргэдийн насжилт өндөр улс орнуудад улсын тэтгэврийн санд иргэдийн нийгмийн даатгалаас ногдох хувийг төвлөрүүлэхээс гадна хувийн тэтгэврийн санд сайн дурын /зарим улс оронд албан журмын/ үндсэн дээр иргэд олон төрлийн сангуудаас сонгон цалингийн орлогоос ногдох хувийг төвлөрүүлдэг ажээ. Хувийн тэтгэврийн сан нь иргэдээс төвлөрүүлсэн хөрөнгийг зохих журмын дагуу санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж иргэдийн мөнгөн хөрөнгийг өсгөн тэтгэвэрт гарахад нь тухайн өсгөсөн мөнгөн хөрөнгөнөөс зохих хувийг өгдөг байгууллага юм. Уг судалгаагаар хувийн тэтгэврийн сангийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн онцлог зарим зохицуулалт, бусад улс орны туршлага, тусгай зөвшөөрөл олгох дараалал, үнэт цаасны зах зээлд үзүүлэх нөлөө зэргийг судлахыг зорилоо. Мөн тус судалгаанд ашигласан матераилын олдцоос шалтгаалан зарим эдийн засгийн тоон үзүүлэлт хоцрогдсон байгааг анхаарна уу.

Жич: Уг судалгаа нь 2015 оны 3 сард хийгдэж байсан бөгөөд ашигласан гадаад орнуудын тэтгэврийн сангийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь 2007 оны статистик мэдээлэл юм. Мөн уг судалгааг өөр хэлбэрээр дахин боловсруулж байгаа болно.
Түлхүүр үг Хувийн тэтгэврийн сан, Хувийн тэтгэвэр, Нэмэлт тэтгэврийн бүтээгдэхүүн, Үнэт цаасны зах зээл
Бүтээл бичигдсэн огноо 2015 оны 1 сар
Хуудасны тоо 27
Хэл Монгол
Үнэ 2000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-04-26
Товч мэдээлэл үзсэн 1216
Татаж авсан 1