Бүтээлийн нэр ГАДААДЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Зохиогч Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Хууль зүйн салбарын дэд бүтэц Хууль зүйн мэргэжлийн боловсрол
Бүтээлийн товч Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн нэг болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг зэрэг өргөн хүрээтэй асуудлыг зохицуулсан.
Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдад тавигдах шаардлага, үйл ажиллагааны хамрах хүрээ зэрэг асуудал нь зөвхөн дотоодын хуульчид төдийгүй гадаадын хуульчдад нэгэн адил хамаарах чухал зохицуулалт юм.
Хууль зүйн сайдын А/56 тоот тушаалаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд гадаад орнуудын эрх зүйн зохицуулалт, холбогдох туршлагыг харьцуулан судалсан болно.
Энэ ажлын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсыг ерөнхийд нь, үүнээс Нью-Йорк, Нью-Жерси, Хойд Каролина зэрэг мужуудыг онцлон, Франц, БНСУ, Япон, БНХАУ зэрэг улс орнуудыг сонгон авч гадаадын хуульчдад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, бүртгэх журам, үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага зэрэг үндсэн асуудлуудыг нарийвчлан судлах замаар гүйцэтгэж, улс орнуудын нийтлэг болон онцлог зохицуулалтыг тодруулахыг зорьсон.
Түлхүүр үг хуульч, гадаадын хуульч, гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, гадаадын хуульчийн бүртгэлчийн тогтолцоо, гадаадын хуульчид тавих хяналт
Бүтээл бичигдсэн огноо 2013
Хуудасны тоо 47
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-05-01
Товч мэдээлэл үзсэн 983
Бүрэн эхээр нь үзсэн 48
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)