Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн процессын ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн процесс, Өмгөөлөл
Бүтээлийн товч
Монгол Улс шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...” хэмээн тунхаглан зарласан билээ. Үндсэн хуулийн энэхүү үзэл санааны хүрээнд иргэдийн эдлэх эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад хууль зүйн мэргэжлийн туслалцааны агуулга, мөн чанарыг тодорхойлж өгснөөрөө эрх зүйт төр, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг баталгаажуулж өгсөн юм. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй” гээд тавин тавдугаар зүйлд “...1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, 2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэжээ. Энэ үндсэн дээр ч эрүү, иргэн мөн захиргааны процессын нэгэн адил Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож тухайн үйлчлүүлэгч этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байх нь дээрхи үзэл санааны нэг илрэл гэж хэлж болно.
Иймээс тус судалгааны хүрээнд өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог, нийгэмд хүлээх, гүйцэтгэж буй үүргийг иргэд хоорондын харилцаанд бус нийтийн эрх зүйн хүрээнд авч үзэн Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд чухам ямар байдлаар оролцож байгаа талаархи судалгааг хийсэн болно.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, Үндсэн хуулийн процессын ажиллагаа, Өмгөөлөл, Өмгөөлөгч, Үндсэн хуулийн процессын ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь, өмгөөлөгчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг,
Бичигдсэн огноо
2011-09-01
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-01
Товч мэдээлэл үзсэн
5930
Бүрэн эхээр нь үзсэн
254
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Эрхэмбаяр “Үндсэн хуулийн процессын ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/22
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх