Бүтээлийн нэр
“ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ”
Бүтээлийн хэлбэр
Бодлогын судалгаа, зөвлөмж
Бүтээлийн ангилал
Эрх зүйн бусад асуудал
Бүтээлийн дэд ангилал
Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн зохицуулалт
Бүтээлийн товч
Францын нэрт сэтгэгч А.Д.Токвиль “Хэрэв хүмүүс иргэншиж, иргэншсэн чигтээ үлдэх юм бол тэр хэрээр хүмүүст эрх тэгш байдал нэмэгдэж, тэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх явдал өргжин тэлэх болно”1 гэсэн нь эдүгээ зорилгодоо хүрэхээр иргэд, хувь хүмүүс хамтран дуу хоолойгоо нэгтгэж, иргэний нийгмийг байгуулахаар зорих хандлага хүчирхэгжснээр биелэлээ олж байна.
Иргэний нийгэмд төр ба хувь хүмүүсийн хооронд орших гэр бүл, сүмийн цуглаан, спортын болон хөгжмийн клуб, буяны байгууллага зэрэг сайн дурын бүхийл нэгдлүүд2 өргөн утгаараа хамаарах бөгөөд хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх замаар өөрийнхөө амьдралын нөхцлийг сайжруулах нөгөө талаар төрийн дур зоргыг хязгаарлан барьж байдаг чөлөөт нийгмийн үндэс суурь, хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж эвлэлдэн нэгдэх, иргэний нийгэм байгуулах эрхийг баталгаажуулж өгсөн.
Дээрх эрхээ бид гишүүддээ үйчилдэг төрийн бус байгууллага, нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу холбоо, сан байгуулах гэх мэт арга замаар хэрэгжүүлдэг. Энэхүү эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах үүднээс 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг батлан гаргасан боловч энэ нь хэт институтжсан хууль болж иргэний нийгмийг байх ёстой түвшинд хөгжих боломжийг бүрдүүлж чадаагүй байна.Түүнчлэн “Ашгийн төлөө бус хуулийн этгээд” хэмээх ойлголт нь ямар утга санааг агуулдаг, түүний шалгуур үндэс нь юу болох талаар дэлгэрүүлэн авч үзэх, ингэснээр манай улсын эрх зүйн зохицуулалт, нэр томъёоны тодорхойгүй ойлголтууд нь адил ухагдахуун болох эсвэл огт өөр өөр утга санааг илэрхийлэх эсэхийг шинжлэн судалж, иргэний нийгмийн байгууллагын нэршлийг нэг мөр болгох асуудлыг мөн хөндсөн.
Энэ судалгаагаар төр иргэний нийгэм хоёрын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, цааш хөтлөхөд ач холбогдол бүхий магадлан итгэмжлэх тогтолцоо, санхүүгийн хяналт, хариуцлага, татварын асуудлыг хөндсөн нь төр бүх зүйлийг хянан зохицуулах бус өөрийгөө зохицуулах (self regulation) тогтолцооны зохистой үндэс суурийг бий болгожМонгол улсад иргэний нийгэм бүрэн утгаараа хөгжиж, төрийг хязгаарлах, төрийн сөрөг хүчин байх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг нээхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон.
Түлхүүр үг
төрийн бус байгууллага, төрийн бус байгууллагын татвар, төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэл, төрийн бус байгууллагын санхүүжилт, ашгийн бус байгууллага, өөрийгөө магадлан итгэмжлэх тогтолцоо,
Бичигдсэн огноо
2013
Хуудсын тоо
39
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2017-05-04
Товч мэдээлэл үзсэн
3968
Бүрэн эхээр нь үзсэн
120
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn