Бүтээлийн нэр
Шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах нь үндсэн хууль зөрчсөн эсэх асууудалд үндсэн хуулийн эрх зүйн үүднээс үнэлэлт өгөх нь (монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2013.11.13-ны өдрийн дүгнэлт болон япон улсын туршлага дээр үндэслэв)
Тэмдэглэл
Тус илтгэлийг монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд зориулан бичсэн болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурал шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд 2012.05.22-ны өдөр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлаж, 2013.04.15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан билээ. Гэтэл уг хуулийн 3.3.1 болон 12.1 дэх заалт нь үндсэн хуулийн 49.2 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үндсэн хуулийн цэц дээр өрнөж, 2013.11.13-ны өдрийн дүгнэлтээр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, тухайн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг улсын их хуралд хүргүүлсэн боловч тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн тул үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2013.12.20-ны өдөр болох байсан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2014.01.08-ны өдөр хүртэл хойшилсон байна. Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар тус маргааныг хэлэлцээд шитэзбтхуулийн холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн хэмээн тогтоол гаргажээ.
Хэдийгээр Үндсэн хуулийн цэцийн тогтоол эцсийн шийдвэр ч дээрх асуудалд судлаач оюутны зүгээс иргэдийн төлөөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нь үндсэн хуулийн зүйл, заалттай зөрчилдөж байгаа эсэх асуудалд үндсэн хуулийн эрх зүйн үүднээс дүгнэлт өгөхийг зорьсон болно. Үүний тулд үндсэн хуулийн цэцээс тус дүгнэлтэд заасан онолын үндэслэгээ болон япон улс дахь шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тогтолцооны үндсэн хуулийн зөрчлийг дэмждэг болон үгүйсгэдэг онолын үндэслэлийг дэвшүүлж, илтгэгчийн зүгээс дүгнэлт, саналыг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
шүүх, шүүх эрх мэдэл, шүүхийн иргэдийн төлөөлөгч, тангарагтны шүүх, мэргэжлийн бус шүүгч, lay judge
Бичигдсэн огноо
2013-05-19
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-05-23
Товч мэдээлэл үзсэн
5899
Бүрэн эхээр нь үзсэн
164
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Сүхчулуун “Шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах нь үндсэн хууль зөрчсөн эсэх асууудалд үндсэн хуулийн эрх зүйн үүднээс үнэлэлт өгөх нь (монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2013.11.13-ны өдрийн дүгнэлт болон япон улсын туршлага дээр үндэслэв)” (2013), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/243
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх