Бүтээлийн нэр
Хөдөө аж ахуй ба захиргааны эрх зүй
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Төрийн санхүү, төсөв
Бүтээлийн товч
Монгол улсын эдийн засгийн нэгэн чухал салбар нь хөдөө аж ахуй бөгөөд энэ нь эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өөрийн гэсэн онцлог шинжтэй /эерэг болон сөрөг талуудтай/ байдаг. Үүнээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбар дахь бүтээгдэхүүн нийлүүлэгчид /үйлдвэрлэгчид/-ийн эдийн засгийн нөхцлийг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчныг зохистой ашиглах зорилгоор төрийн зохицуулалт, түүний оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд үүнийггол төлөв хөдөө аж ахуйн салбарын нийтийн эрх зүйн зохицуулалт, тодруулбал захиргааны эрх зүй, захиргааны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг.
Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжлийн үндсэн загвар нь өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд болон өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай аж ахуйд тулгуурласан, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, үр ашигтай, найдвартай бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан байна гэж тодорхойлсон байна. Эндээс төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримтлах төрийн бодлогыг харж болох бөгөөд энэхүү бодлогод дурьдсан чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байна.
Түлхүүр үг
Захиргааны эрх зүй, хөдөө аж ахуй ба захиргааны эрх зүй, хөдөө аж ахуйн салбарын нийтийн эрх зүйн зохицуулалт, мал аж ахуйн салбарын нийтийн эрх зүйн зохицуулалт, газар тариалангийн салбарын нийтийн эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2015-05-16
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-06-13
Товч мэдээлэл үзсэн
7351
Бүрэн эхээр нь үзсэн
139
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Банзрагч “Хөдөө аж ахуй ба захиргааны эрх зүй” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/258
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх