Бүтээлийн нэр ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙХ ХАВСРАГА СУДАЛГАА
Зохиогч Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн
Бүтээлийн товч Монгол Улсын иргэний эрх зүйн байдлын үндэс гурван элементээс
бүрдэнэ:
1. Харьяалалтай байх өөрөөр хэлбэл Монгол Улсад эрх зүйн хамааралтай байх. Аль нэг улсын харьяалалтай байх нь түүнд улсаас олгох эрх, эрх чөлөөний баталгааг тухайн улсад бөгөөд хилийн чандад эдлэх нөхцөл болно.
2. Эдлэх эрх, эрх чөлөө ба хүлээх үүрэг. Энэ нь иргэний эрх зүйн байдлын цөм нь болох бөгөөд үүнээс бусад салбарт үүсэх эрх үүрэг бий болдог.
3. Эдлэх эрх, эрх чөлөө болон хүлээх үүргийн үндэс болсон иргэний эрх зүйн байдлын үндсэн зарчим. Эдгээр зарчим нь Үндсэн хуульд тусгалаа олж бусад хууль тогтоомжид хуульчлагдсан байдаг. Харьяалал нь хувь этгээдийн эрх зүйн байдлын анхдагч ба үндсэн
элемент юм. Өөрөөр хэлбэл, харьяалал нь тодорхой этгээдэд тэр эрх, эрх чөлөөг ханган хамгаалж, үүргийг хүлээлгэдэг. Иргэний харьяалал нь Төр ба Иргэн хүн хоёрыг холбож буй улс төр, эрх зүйн тогтвортой холбоос юм. Харин энэхүү холбоосын агуулга болох төрийн зүгээс баталгаажуулж өгсөн иргэний эрх, эрх чөлөө, төрийн өмнө хүлээх үүргийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд уяалдуулж байдаг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар зохицуулдаг байна.
Түлхүүр үг харьяат, харьяатын тухай хууль, нэгдмэл харьяалал, хоёрдмол харьяалал, үндэсний аюулгүй байдал,
Бүтээл бичигдсэн огноо 2009
Хуудасны тоо 16
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-06-15
Товч мэдээлэл үзсэн 400
Татаж авсан 17