Бүтээлийн нэр
"Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын судалгаа"
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Харьцуулсан эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Харьцуулсан эрх зүйн тухай
Бүтээлийн товч
Аливаа улс орны хөдөлгөгч гол нэгж нь иргэд байдаг. Энэ утгаараа иргэдийн эрүүл мэндийн асуудал нь зайлшгүй хэлэлцэх шаардлагатай чухал сэдэвд тооцогддог. Сүүлийн үед эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох асуудлууд дэлхийн эрүүл мэндийн голлон яригдах сэдэв болж байх бөгөөд энэ нь ихэнх улс орнуудад эртнээс судлагдан, холбогдох эрх зүйн зохицуулалтууд хийгдсээр ирсэн байна.
Монгол Улсын хувьд энэ нь шинэлэг ойлголт хэдий ч орчин үеийн анагаах ухааны ололтыг дагаад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байна. 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр шилжүүлэн суулгаснаас 108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос, 28 иргэнд элэг шилжүүлэн суулгаснаас 27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос, 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг тус тус амжилттай хийсэн байна. Ийнхүү техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа өнөө үед эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бололцоо бүрдэж эхлээд байна. Донорын тухай хуулинд амьгүй донорын тухай ойлголт, түүнээс эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай зохицуулалт нь 2012 онд нэмэлтээр орсон. Гэвч уг хуулийн холбогдох зохицуулалт нь тухайн харилцааг зохицуулахад төдийлөн хангалтгүй байна. Учир нь практикт амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа нь илүү түгээмэл байх тул цаашид амьд донорын эрхийг хамгаалах үүднээс амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг багасгаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй болохын хирээр уг асуудал эрүүл мэндийн болоод хууль зүйн салбарын тулгамдсан асуудал болоод байна. Үүний тулд өдгөө мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судлах шаардлага зүй ёсоор тавигдана.
Түлхүүр үг
Амьгүй донор
Кадавр донор
Эрхтэн шилжүүлэн суулгах
Бичигдсэн огноо
2017.04.28
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2017-06-25
Товч мэдээлэл үзсэн
2791
Бүрэн эхээр нь үзсэн
180
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn