Бүтээлийн нэр ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 72 ДУГААР ЗҮЙЛИЙН 72.3 ДАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛЫН ТАЙЛБАР, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ
Зохиогч адъяасүрэн Түвшинтөгс
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Процессын эрх зүй
  • Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 72 дугаар зүйлийн 72.3 дах зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ Нэгд, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Хоёрдугаарт, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож байна.

Холбооны Бүгд найрамдах Герман улс, Солонгос, Австри улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад хариуцагч хуульд заасан болон шүүгчийн тогтоосон хугацаанд хариу тайлбарын үндэслэлээ, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд шүүхийн зүгээс хариуцагчид шүүх хуралдаанд аман болон бичгэн тайлбар гаргах эрхийг олгохгүйгээр judgement by default шийдвэрийг гаргахаар зохицуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан зохицуулалтыг бусад улсын жишигт нийцүүлэн хэрэглэх нь тус зохицуулалтын ач холбогдолыг илэрхийлэх үндэслэл болно.
Түлхүүр үг Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нөхцөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
Бүтээл бичигдсэн огноо 2017-03-05
Хуудасны тоо 6
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-07-20
Товч мэдээлэл үзсэн 1306
Татаж авсан 71