Бүтээлийн нэр Прокурорын яллах чиг үүргийг шинээр авч үзэх нь /The new consideration on function prosecution of the Prosecutor/
Зохиогч Батбаяр Анхбаяр
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Процессын эрх зүй
  • Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
Бүтээлийн товч Орчин цагийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон Эрүүгийн процессын ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, түүнд шударга ял шийтгэл оногдуулахад чиглэсэн тогтолцоо болон эрүүгийн процесс ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна . Иймд эрүүгийн процесс ажиллагаан дахь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны баталгаа болсон прокурорын чиг үүргийг ялган зааглаж, олон улсын жишигт нийцүүлэх нь Эрүүгийн процессын шинэтгэлийн энэхүү чухал үед шаардлага бүхий алхам юм.

Монгол Улсад прокурор Үндсэн хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар “... хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” гэсэн үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.

Үндсэн хуулинд томьёологдсон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нь тодотговол хүний эрхийг хамгаалах, хууль зөв хэрэглэж байгаад дүгнэлт өгөх гэх мэтээсээ илүү Үндсэн хуульд тусгагдаагүй боловч хийх ёстой гол ажил нь болсон яллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах: / яллагаа хангах баримтаа хууль зүйн хүчинтэй буюу нотолгооны чадвартай байлгах, нөгөө талаас нийгмийн эрх ашгийн илэрхийлэл болсон “Нийгэмд аюултай аливаа хэргийг хариуцлагын хамаарлаас гадна орхигдуулахгүй байх” /-н тулд олж авдаг эрх юм . Гэтэл үндсэн функц нь суугаагүй байхад түүн дээрээ түшиглэн гарч ирдэг нөхцөл хангах эрхүүд нь суурь хуулинд тусгагчигдчихсан. Өөрөөр хэлбэл, прокурор үндсэн хуулинд тусгагдаагүй чиг үүргийг практикт хэрэгжүүлж байна.

Одоо үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд прокурор нь нэг талаас яллах ажиллагааг буюу яллах чиг үүргийг хэрэгжүүлэгч үндсэн субъект, нөгөө талаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж буй эрх бүхий албан тушаалтан. Энэ талаас нь авч үзвэл процессын хувьд ялгамжтай хоёр өөр чиг үүргийг нэг субъектэд хамааруулсанаар хоёрдмол /хосолмол/ чиг үүрэг бий болсон. Тухайлбал, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шүүхийн өмнөх шатанд яллагаа /яллах чиг үүргийн шинжийг агуулсан/ хэрэгжүүлж прокурор нь түүнийг хянаж байгаа ч шүүхийн шатанд яллагч болж хувирдаг зүй бус тогтолцоо.

Прокурор нь шүүхийн өмнөх шатанд бүхэлд нь хяналт тавьж ирсэн жишгийн бус зохисгүй практик нь мөрдөн шалгах ажиллагааны агуулга, зарчмыг алдагдуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, прокурор, мөрдөн байцаагчид яллах болон цагаатгах үүргийг зэрэг хүлээлгэж болохгүй. Хэрэгжилт, хариуцлага, тодорхой байх ёстой гэж Доктор (Ph.D), профессор Д.Баярсайхан үзжээ. Мөн практикт прокурорын хөндлөнгийн хяналтаас үүдэн хэргийг дутуу хянах, мөрдөн байцаагчтайгаа харилцан уялдаагүй ажилдагаасшүүхэд шилжсэн эрүүгийн хэргийн 68.9% нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцдаг эсхүл хэрэгсэхгүй болдог. Тэгвэл Олон улсын буюу гадаад орнуудад прокурорын байгууллага нь хяналт тавих болон яллах гэсэн хоёр чиг үүргийг Эрүүгийн шүүн таслах тогтолцооноосоо хамаараад харилцан адилгүй хэрэгжүүлж байна. Тиймээс Монгол Улс дахпрокурорын хоёрдмол чиг үүргийн / чиг үүргийн давхардал/ тодорхой бус байдал түүнээс үүдсэн асуудлуудыг олон улсын баримт бичиг, гадаадын зарим орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, шинээр хэлэлцэгдэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд прокурорын чиг үүргийг нэг мөр болгон, олон улсын чиг хандлагад нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон чиг үүрэг бүхий Эрүүгийн процесс ажиллагааны хэрэгжүүлэгч субьект болгоход хувь нэмэртэй тул энэхүү сэдвийг сонгон судалсан болно.
Түлхүүр үг Прокурорын яллах чиг үүрэг
Бүтээл бичигдсэн огноо 2016
Хуудасны тоо 56
Хэл Монгол
Үнэ 20000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-10-24
Товч мэдээлэл үзсэн 502
Татаж авсан 0