Бүтээлийн нэр Архи, согтууруулах ундааны зар сурталчилгаа, түүнээс үүссэн гэм хорын асуудал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
Зохиогч SUKHBAATAR SUKHCHULUUN
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Иргэний эрх зүй
  • Иргэний эрх зүйн бусад
Бүтээлийн товч Энэхүү илтгэлд архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд архи, согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаа, түүнээс үүсэх гэм хорын асуудлыг иргэний эрх зүйн үүднээс судалсан болно. Ингэхдээ архи, согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаа, түүний улмаас учирсан шууд гэм хорыг тооцон гаргах, шалтгаант холбоог тогтоох асуудлыг судалгааны обьект болгоогүй болно. Харин Иргэний хуулийн 497.3 дэх хэсэгт заасан “хамтын гэм хор учруулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт”, түүний хэрэглээний асуудал талаас судалсан болно.
Архи, согтууруулах ундааг сурталчилах нь хуульд тусгайлан зөвшөөрсөн тохиолдлоос бусад нөхцөлд хориглосон байдаг. Гэвч бодит байдал дээр архи, согтууруулах ундааны зар сурталилгааны хууль тогтоомжийг зөрчих явдал гарч байгаа бөгөөд энэ тохиолдолд тухайн зар сурталчилгааны улмаас хохирол учирсан тохиолдолд иргэний хуулийн дагуу гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр шаардах боломжтой хэмээн тодорхойлсон байдаг .
Дээр дурьдсанчлан хэрэв нэхэмжлэгч тал архи согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгааны улмаас гэм хор учруулсан хэмээн үзэж, хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлага гаргасан хэмээн тооцвол Иргэний хуулийн 497.3 дэх заалтын хэрэглээний асуудал, тулгарч болох асуудлыг тодорхойлж, Япон улсын “хамтын гэм хорын эрх зүйн зохицуулалт”-тай харьцуулсны дүнд шийдвэрлэх боломж, гарцыг хайсан болно.
Эцэст иргэний хуулийн дээрх хамтын гэм хорын эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх явдал архи, согтууруулах ундааг сурталчилагч этгээд, захиалагч этгээд, бүтээгч этгээд хариуцлагажих үр дагавартай тул архидан согтуурахтай тэмцэх эрх зүйн арга хэрэгслийг боловсронгуй болгоход тодорхой байр суурь эзлэх юм.
Түлхүүр үг архи согтууруулах ундаа, зар сурталчилгаа, гэм хор, хамтын гэм хор
Бүтээл бичигдсэн огноо 2013
Хуудасны тоо 10
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-11-12
Товч мэдээлэл үзсэн 224
Татаж авсан 27