Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн байгуулал ба төрийн удирдлагын тулгамдсан асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсад 1921-1990 онд төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүйсгэсэн, төрийн бүх байгууллага эрх баригч намын хатуу хяналтын дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг, төлөөллийн дээд байгууллагын бүрэн эрхийг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид гүйцэтгэдэг хатуу захиргаадалт, хүнд суртлын тогтолцоо үйлчилж байсан. Харин 1990 онд тус улс ардчилалд эргэлт буцалтгүй шилжсэн юм.
Монгол Улсын төрийн байгууллыг шинэчилсэн “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нь тус улсын төрийн удирдлагын хэлбэрийг сонгодог парламентын засаглалын хэлбэрээр зохицуулсан байдаг. Харин шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх явцад төрийн дээд байгууллагын хоорондын харилцааг төрийн эрх мэдэл хуваарилах зарчмаас бага зэрэг гажуудуулсан нь төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдлыг зарим талаар алдагдуулахад хүргэсэн билээ.
Ийм ч учраас Монгол Улсын удирдлагын хэлбэр нь мөн чанарын хувьд парламентын, эсхүл хагас-ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай эсэх талаар Монголын эрдэмтэн, судлаачид харилцан адилгүй ойлголттой байна. Энэхүү "Монгол Улсын Үндсэн хуулийн байгуулал ба төрийн удирдлагын тулгамдсан асуудал” судалгааны ажлын хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийнталаар авч судалсан бөгөөд эдгээр байгууллагын үйлажиллагаанд харьцуулах, баримт бичиг судлан аргыг түлхүү хэрэглэн дүн шинжилгээ хийхэд судалгааны ажлын гол зорилго оршино.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүй, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдэл, Монгол Улсын Үндсэн хуулиудад төрийн дээд байгууллагын эрх зүй үндсийг тогтоосон байдал
Бичигдсэн огноо
2018-01-31
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-01-14
Товч мэдээлэл үзсэн
5716
Бүрэн эхээр нь үзсэн
51
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Амандых “Үндсэн хуулийн байгуулал ба төрийн удирдлагын тулгамдсан асуудал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/304
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх