Бүтээлийн нэр БАЙГАЛИЙН БАЯЛАГ ДАХЬ ЭЗЭН ОРНЫ БАЙНГЫН БҮРЭН ЭРХИЙН ЗАРЧИМ БОЛОН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮР ДАГАВАР
Зохиогч Нямдоогийн Баярмаа
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Ард түмэн /улс/-ийн бүрэн эрхт байдал
Захиргааны эрх зүй
  • Ашигт малтмалын эрх зүй
Бүтээлийн товч Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар хэлэлцэж байх тухайн үед зарим судлаачдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэг нь байгалийн баялаг ашигласнаас бий болох орлого, ашгийн дийлэнх хувийг эзэн орон өмчлөлийн болон татварын аргаар шууд хүртэх хууль зүйн үндэслэл, бүр зарим тохиолдолд байгалийн баялгийг хэзээ ч үл бусдад шилжүүлэх эрх зүйн үндэс хэмээн тооцогдож байлаа. Үүнийг эсэргүүцэн маргахад зарим талаар бэрхшээлтэй байж болох хэдий ч Үндсэн хуулийн үзэл санааг харьяалах салбар ухааны өнөөгийн чиг хандлагад суурилан хэрхэн илүү оновчтой тайлбарлаж болохыг судалж үзэх зүй ёсны шаардлага үүнээс урган гарна.
Түүнчлэн тус өгүүллийн хүрээнд хөндөгдөх өөр нэг сэдэв бол уул уурхайн салбар дахь Техник Эдийн Засгийн Үндэслэлийн хууль зүйн үр дагаварын асуудал байлаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажиж, талуудын оруулах хөрөнгийг анхны хэлбэрээр тооцоолон гаргасан Оюу толгой төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гадаадын хөрөнгө оруулагчид огтоос ойшоож үзэхгүй байна гэх дүгнэлтийг олон сэтгүүлч, судлаачид хийх болсон.
Анхны хөрөнгө оруулалт нь 4.6 тэрбум доллараар хэмжигдэж улмаар цаашид ялимгүй байдлаар өсөн нэмэгдсээр нийтдээ 50 жил ашиглах Оюу толгойн нөөц Монголчуудад 2020 оноос эхлэн шууд үр өгөөжөө өгнө гэсэн хүлээлт бий болж, гэрэл гэгээтэй ирээдүйн найдвар төрүүлж байсан нь нууц биш. Төслийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ даруй 0.7-0.8 дахин нэмэгдэх болсноор хөрөнгө оруулагчдын нэг болох Монгол улсын төсвийн ачааллыг улам ихэсгэж, ард түмний үүрч буй ачааг хөнгөлөх мөчийг улам хойшлуулсаар байна.Энэ нь гэрээн дэх хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөн нэмэгдэх процессыг анхлан тусгасан Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) хэмээх баримт бичгийг хуульчийн нүдээр харах практик шалтгаан болж байна.
Түлхүүр үг Байгалийн баялаг дахь эзэн орны бүрэн эрхийн зарчим, хөрөнгө оруулалтын гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, нийтийн эрх ашиг, нийтийн бодлого
Бүтээл бичигдсэн огноо 2013
Хуудасны тоо 14
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2018-01-26
Товч мэдээлэл үзсэн 744
Татаж авсан 43