Бүтээлийн нэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын хэм хэмжээний актын эрх зүйн зохицуулалт
Зохиогч Даржаа Баттулга
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хууль тогтоох эрх мэдэл
Бүтээлийн товч Монгол Улсын шинэ үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг өнөөгийн Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалттай (Жишээлбэл, Захиргааны ерөнхий хууль) уялдуулан тайлбарлаж хэрэглэх, түүний утга агуулгыг хөгжүүлэх улмаар уг ойлголтын агуулга, хүрээ хязгаарыг зүй зохистой тодорхойлох асуудал нь Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн чухал сэдвүүдийн нэг болоод байна.
Тэр тусмаа нутгийн өөрөө удирдах байгууллага /цаашид “НӨУБ” гэх/-ын Үндсэн хуулиар олгогдсон харьцангуй бие даасан бүрэн эрх, тэрхүү хүрээнд гаргаж буй хэм хэмжээ тогтоосон шинжтэй шийдвэр, түүний үйлчлэл, хяналтын асуудал нь ихээхэн онцлогтой.
Энэхүү асуудлыг НӨУЁ-ны зарчим болон хэм хэмжээний актын онол, эрх зүйн шинж чанартай уялдуулах замаар НӨУБ-аас гаргаж буй хэм хэмжээний актыг 1) Үндсэн хуулийн зохицуулалт буюу өөрийн бүрэн эрхийн хүрээнд, 2) Захиргааны эрх зүйн зохицуулалт буюу шилжүүлсэн эрхийн хүрээнд гаргаж буй шийдвэр гэх байдлаар ангилж онцлог тус бүрт нь тохирох зохицуулалт хийх хувилбарыг энэхүү өгүүлэлээр санал болгов.
Түлхүүр үг Нутгийн өөрөө удирдах байгууллага, хэм хэмжээний акт, хэм хэмжээний актын хяналт
Бүтээл бичигдсэн огноо "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн 2017 оны 04 дүгээр дугаарт хэвлэгдсэн
Хуудасны тоо 18
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2018-02-20
Товч мэдээлэл үзсэн 721
Татаж авсан 87