Бүтээлийн нэр
ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ШАЛТГААН, ХҮЧИН ЗҮЙЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хамтран зохиогчид
Хууль сахиулах их сургуулийн Удирдлагын академийн цагдаагийн стратеги профессорын багийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаяр
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Эрүүгийн эрх зүй
    - Криминологи
Бүтээлийн товч
Дэлхийн бүх улс орнуудын түүхэнд ч, өнөө үед ч татвар нь төрт улсын оршин тогтнох баталгаа нь болсоор иржээ. Үүнээс үүдэж ихэнх улс орнуудад татварын салбар дахь гэмт хэргийг эрүүгийн бусад гэмт хэргээс нийгмийн хор уршиг үр дагаварын хувьд илүү ноцтой хэмээн тооцдог байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэргийн тухай ойлголтыг “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж томьёолсон байдаг. Харин тус хуулийн 18 дугаар бүлэг “Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг”-ийн 18.3-т “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь атварын эрх зүйн зөрчлөөс нэлээд тархмал ба аюултай хэлбэр. Энэ нь аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийг хууль бусаар ашиглах, хугацаанд нь татвараа эс төлөх ба орлогоо нуух, татвар тооцох ба төлөхөд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг эс өгөх буюу тухайн үед нь өгөхгүй байх зэргээр илэрнэ. Татвар төлөхөөс зайлсхийх явцад татвар төлөгч нь хуульд заасан арга хэрэгслээр төрийн татварын үүргийг багасгахыг эрмэлзэнэ. Орлого болон татвар ногдох бусад зүйл зэрэг объектын үнийг бууруулах, борлуулагдсан бүтээгдэхүүний өөрийн өртгийг зориуд өсөн нэмэгдүүлэх, баримт бичгийг устгах, өөр өөр банкинд тооцооны хэд хэдэн данс нээж “давхар данс” хөтлөх замаар татвараас зайлсхийх, эд хөрөнгийг түрээслэх замаар нуун далдлах зэрэг нь татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулах үндсэн арга болж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь улсын болон орон нутгийн төсөвт орж ирэх мөнгөн хөрөнгийн урсгалыг хааж, улс орны татварын болон төсвийн бодлогод сөргөөр нөлөөлж, улс орны эдийн засгийг мөнгө санхүүгийн аргаар удирдах үр нөлөөг сулруулах, нийгэм, соёл, эдийн засгийн тэргүүлэх бусад салбар, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нийгмийг хямрал, тогтворгүй байдалд хүргэх аюултай.
Түлхүүр үг
Татвар, гэмт хэрэг, нөхцөл байдал, хэтийн төлөв, хууль эрх зүй
Бичигдсэн огноо
2018.10.07
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-01-14
Товч мэдээлэл үзсэн
1353
Бүрэн эхээр нь үзсэн
66
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn