Бүтээлийн нэр
Хот дахин төлөвлөлт ба орон байртай байх эрх
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Хүний эрх, эрх чөлөө
Бүтээлийн товч
Хот дахин төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтын тухайд өмчлөгч эзэмшигч биш хүмүүсийн албадан нүүлгэлтээс ангид байх, орон байртай байх эрх, төсөл хэрэгжээгүй тохиолдолд иргэдийн орон байртай байх эрхийг хамгаалах хамгаалалт дутмаг байна. Орон байртай байх эрх нь хүний амьдралын суурь материаллаг хэрэгцээг хангаж байдаг. Энэ эрх нь зөвхөн толгой хорогдох сууцаар хангагдах бус амьдрахад таатай, аюулгүй орон байртай байх эрх юм. Монгол улс орон байртай байх эрхийг Үндсэн хуулиндаа үгчлэн баталгаажуулаагүй боловч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ЭЗНСЭОУП-ын 11.1-р зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25-р зүйлд заасан орон байртай байх эрхийг хамгаалах үүрэг хүлээнэ. Харьцуулсан судалгаанаас харахад орон байртай байх эрхийг Үндсэн хуульдаа баталгаажуулсан улс байхад баталгаажуулаагүй боловч амьдрах эрхийн хүрээнд орон байртай байх эрх хамгаалагдана үздэг улс ч байна. НҮБ-ийн амьд явах эрхийг тайлбарласан тайлбарт амьдрахад саад болж буй нөхцөлүүдийг арилгах арга хэмжээг төр авах үүрэгтэй гэсэн. Монгол улсын Үндсэн хуулийн тайлбарт ч мөн адил төр хүний амьд явах, амьдрах эрхийг хамгаалах үүрэгтэй гэжээ. Иймд амьд явах эрхийг өргөн хүрээнд тайлбарлах замаар орон байртай байх эрхийг хамгаалах боломжтой.
Түлхүүр үг
орон байртай байх эрх
хот дахин төлөвлөлт
амьд явах эрх
Бичигдсэн огноо
2018.12.31
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-01-16
Товч мэдээлэл үзсэн
1018
Бүрэн эхээр нь үзсэн
88
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn