Бүтээлийн нэр ЭХ ОРНОО ХАМГААЛАХ, ХУУЛИЙН ДАГУУ ЦЭРГИЙН АЛБА ХААХ ҮНДСЭН ҮҮРЭГТ ХҮНИЙ ЭРХИЙН ҮҮДНЭЭС ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Зохиогч Серик Асланбек
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хүний эрх, эрх чөлөө
Бүтээлийн товч Монгол Улсын Үндсэн хуулийн §17.1.4 дахь хэсэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг хуульчилж өгсөн. Үүний дагуу, цэргийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиуд батлагдаж, зөвхөн 18-25 насны эрэгтэйчүүдэд цэргийн алба заавал хаахыг үүрэг болгосон.
Саяхан Америкийн Тагнуулын Төв Газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд хийсэн судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан нийт 175 улсын 106 улс цэргийн алба хаахыг сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголт болгосон, 35 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон бол 34 улс тодорхой нөхцөлтэйгөөр хаалгадаг тогтолцоотой байна. Эдгээр улсыг судалж үзэхэд, үүрэг болгосон улсын дийлэнх олонх нь ардчилсан бус дэглэмтэй, болзошгүй дайны байдалтай, хуучин тоталитар, социалист дэглэмтэй байсан буурай орнууд байна. Сонголт болгосон улс хөгжингүй, ардчилсан дэглэмтэй, хүний эрхийн индексээрээ дээгүүр эрэмбэлэгддэг улс байгааг үзвэл олон улсын чиг хандлага нь цэргийн албыг сайн дурын үндсэн дээр хаах тогтолцоо уруу шилжиж байгаа нь харагддаг.
Харин онолын хувьд цэргийн алба хаахыг үүрэг болгох нь патриотизм, коммунитар, милитаризм, нийгмийн гэрээний онол зэрэг үзлээр аль нэг улсад харьяалагдах иргэн бүр тус улсыг буюу эх орноо хамгаалах, хайрлах, нийтийн эрхийн ашгийн төлөө өөрийгөө золиослох нь зүй ёсных гэж үздэг ба энэ нь буу барьж, цэргийн албад элсэж, хүчтэй цэргийн хүчинтэй байснаар хэрэгждэг гэдэг. Харин цэргийн алба хаах нь сонголт болох нь либерализм, лиебртарианизм, Милтон Фридман - сайн дурын цэрэг, Нозикийн зүй ёсны онол, индивидуализм зэрэг үзлээр хүний эрхэд ээлтэй, эдийн засагт үр дүнтэй гэж үздэг байна.
Монгол Улсын хувьд сүүлд цэргийн алба хаагчид амь нас болоод бусад хууль ёсны эрх ашгаараа ноцтой хохирч байгаа тухай хэд хэдэн хэрэг гарсан. Мөн түүнчлэн шинээр батлагдсан цэргийн албаны тухай хууль болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар цэргүүдийн Үндсэн хуульд заасан холбогдох хэд хэдэн эрхийг шууд байдлаар хязгаарласан. Ийм учир эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс (1) онол, (2) харьцуулсан болон (3) практик дүн шинжилгээ хийсний үндсэн дээр (4) үндсэн дүгнэлт хийж, санал боловсруулсан болно.
Түлхүүр үг Хүний эрх Үндсэн хууль цэргийн алба хаах үүрэг албадлагын цэргийн алба сайн дурын цэргийн алба Нозикийн зүй ёсны онол коммунитар үзэл эх орноо хамгаалах
Бүтээл бичигдсэн огноо 2019.12.01
Хуудасны тоо 10
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-01-16
Товч мэдээлэл үзсэн 1032
Бүрэн эхээр нь үзсэн 53
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)