Бүтээлийн нэр
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах шинэ хэлбэрийг хуульчилсан нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй, Шүүх шинжилгээ
Бүтээлийн товч
Эрүүгийн процесс ажиллагааны явцад тусгай мэдлэг ашиглах эрх зүйн үндэс, хууль хэрэглээний зөв практик бий болгох нь аливаа хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтооход ач холбогдолтой тулгуур асуудал мөн. 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /ЭХХШТХ/-д мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаас гадна тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч ул мөр, эд мөрийн баримт, хэргийн бусад материалд анхан шатны үзлэг, оношлогоо хийж магадлагаа гаргахаар заасан нь эрүүгийн процессийн ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах шинэ хэлбэрийг баталгаажуулсан зохицуулалт болсон байна. Иймд мөрдөгчийн магадлагаа гэж юу болох, мөрдөгч магадлагаа гаргаснаар ямар асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлэсэн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой болохыг энэхүү судлагааны ажлаар авч үзлээ.
Түлхүүр үг
тусгай мэдлэг, шинжээч, мэргэжилтэн, мөрдөгч, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа
Бичигдсэн огноо
2017-10-25
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
5807
Бүрэн эхээр нь үзсэн
238
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Очирбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах шинэ хэлбэрийг хуульчилсан нь” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/421
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх