Бүтээлийн нэр
Хэргийн газрын үзлэг
Зохиогч
Тогоохүүгийн Очирбат Ч.Соронзонболд
Хэлбэр
Нэг сэдэвт бүтээл
Салбар
Криминалистик
Бүтээлийн товч
Нотлох баримт, түүний дотор хэргийн газраас биет нотлох баримт цуглуулах явдал нь гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах ажиллагааны тэргүүлэх зорилтын нэг юм. Гэмт хэргийг илрүүлэхийн тулд түүнтэй шалтгаант холбоотой биет нотлох баримтууд буюу эд мөрийн баримтуудыг хэргийн газрын үзлэгээр хуулийн хүрээнд бүрэн дүүрэн цуглуулах шаардлагатай. Энэ нь нотлох баримт цуглуулах техник хэрэгсэл, тэдгээрийг хэрхэн ашигласнаас ихээхэн шалтгаална.

Хэргийн газрын үзлэг нь зөвхөн гэмт хэрэгтнийголох зорилгоор явагддагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт этгээдийн сэдэлт, зорилгыгтодорхойлоход мөн чиглэгддэг. Ийм учраас зөвхөн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэхэд анхаарлаахандуулаад зогсохгүй хэргийн болсон байдал, хэргийн газарт үлдсэн биет нотлох баримтуудын байрлал,харилцан хамаарлыг бүхий л аргаар бэхжүүлэн авах нь зүйтэй юм. Хэргийн газрын үзлэгийн тухай ойлголтод үзлэг явуулах эрх зүйн зохицуулалт, үзлэг хийх зохион байгуулалт, субьектуудын эрх, үүрэг, үзлэгийн тактик, үзлэгийн тэмдэглэл, схем, план зураг үйлдэх, дүрс бичлэг, гэрэл зураг авах, ул мөр, эд мөрийн баримтуудыг цуглуулах зэрэг олон асуудлууд багтдаг бөгөөд энэхүү гарын авлагад зөвхөн хэргийн газарт нийтлэг тохиолдож болох биет нотлох баримтууд, тэдгээрийг хэрхэн цуглуулах талаарх ойлголтыг криминалистикийн техник зүйн лавлах, зөвлөмж хэлбэрээр бичсэнээс гадна ул мөр, эд мөрийн баримтуудын ерөнхий ойлголт, үүсэх механизмын талаар цухас дурьдахыг зорилоо.

Хэдийгээр манай улсад хэргийн газрын үзлэгийн үед төдийлөн ашиглагдахгүй байгаа боловч ашиглах шаардлагатай байгаа зарим шинэ төрлийн техник хэрэгсэл, жишээлбэл ууршуулах таваг, задгай орчинд супер цавуу ууршуулах хэрэгсэл, толь, түрдэг хэмжигч, зайнаас хэмжигч, цоолборт шугам, хэргийн газрын хаалт, буудагчийн байрыг тогтоох зориулалттай лазерийн гэрэл, чиглүүлэгч зэргийг зураг, товч тайлбар хэлбэрээр оруулав. Зарим ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, тусгаарлан авах гэсэн ангилал, дараалал нь ул мөр, эд мөрийн баримтуудыг цуглуулах үйл ажиллагааны явцыг зарим талаар хязгаарлагдмал ойлголтонд оруулж байгаа тул түүнийг цуглуулах ажиллагааг дээрх нийтлэг ойлголтоос гадна үе шатаар нь дэлгэрүүлж ангиллаа.

Гарын авлагын агуулга
1. БИЕТ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ
2. ХЭРГИЙН ГАЗРЫН ГЭРЭЛ ЗУРАГ
3. ХӨЛИЙН МӨР
4. ГАРЫН МӨР
5. ЦУСАН МӨР
6. ШҮДНИЙ МӨР
7. БАГАЖ ХЭРЭГСЛИЙН МӨР
8. БУУДЛАГЫН МӨР
9. ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ХЭРЭГСЛИЙН МӨР
10. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МӨР
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
ХАВСРАЛТ
НОМ ЗҮЙ
Түлхүүр үг
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэрэг, хэргийн газрын үзлэг, ул мөрийг илрүүлэх, тодруулах, цуглуулах, бэхжүүлэх, тусгаарлах
Бичигдсэн огноо
2012-10-09
Хуудсын тоо
172
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
10623
Бүрэн эхээр нь үзсэн
247
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Очирбат Ч.Соронзонболд “Хэргийн газрын үзлэг” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/424
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх