Бүтээлийн нэр
“Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” судалгааны тайлан
Тэмдэглэл
Судалгааны багийн бүрэлдэхүүн: Багийн зөвлөх-Д.Ганзориг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, захиргааны эрх зүйн судлаач Үндсэн судлаач: А.Алтанзул-Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор (PhD) Ц.Цогт-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Т.Мөнх-Эрдэнэ-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн магистр (LL.M-University of Vienna) А.Сарангэрэл-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа-ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, ЗХХАХШБ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа-ХЗДХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, 8 дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Алтантуяа-ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Туслах судлаач: С.Амартүвшин-Хуульч, хууль зүйн магистр (LL.M.) П.Баттулга-Хуульч Л.Булган-Социологич, Монголын хараат бус судалгааны хүрээлэн
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хууль нь захиргаа, иргэн хоорондын харилцааг нэгдсэн байдлаар зохицуулсан анхны хууль юм. Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран уг хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийх ажлыг 2018 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн байна. Энэхүү судалгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 10 бүлгийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргажээ.

Судалгааны зорилго:
-Захиргааны ерөнхий хуулийн 10 бүлгийн (Төлөвлөлтийг зохицуулсан 7-р бүлгээс бусад) зарим тодорхой зүйл, заалтын зохицуулалт анх хуулиар тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, практикт хэрхэн хэрэгжиж байгаа, тэдгээрийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг тогтоох, урьдчилан тооцоолоогүй бусад үр дагавар гарсан эсэхийг тодорхойлох;
-Хуулийн цаашдын үр дагавар, нөлөөллийг илрүүлэн гаргаж хууль тогтоомжийг боловсронгуй болгоход холбогдох санал, дүгнэлт өгөхөд оршино.

Судалгаа хийсэн байдал:
Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн (2015 онд батлагдаж, 2017 оны 7-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй) 51 дүгээр зүйлийн 51.3- т “... хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан. Мөн Улсын Их Хурлаас 2017 оны эхээр баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”- д Захиргааны ерөнхий хуульд 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран явуулж, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг ерөнхийд нь баримтлан “Төлөвлөх”, “Хэрэгжүүлэх”, “Үнэлэх” гэсэн үе шаттайгаар гүйцэтгэлээ. 7 Судалгаа явуулах хүрээг тогтоох зорилгоор 2017 оны 12-р сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай, 2018 оны 1-р сарын 25-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон 13 яамдын төлөөллийг оролцуулж, 2-р сарын 02-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч 27 агентлаг, Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөлийн төлөөллийг, 2-р сарын 09-нд Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын төлөөллийг тус тус оролцуулж таван удаа ярилцлага зохион байгуулсан (захиргааны албан хаагчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэлийг Удиртгал хэсгийн Хавсралтаас, захиргааны хэргийн шүүгчидтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлийг “ЗЕХ-ийн 1, 2, 4, 10 дугаар бүлгийн зарим зүйл хэсэгт хийсэн үнэлгээний тайлан” хэсгийн 9-р хавсралтаас үзнэ үү). Эдгээр ярилцлагад дүн шинжилгээ хийснээр Захиргааны ерөнхий хуулийн үнэлгээнд хамрагдах бүлэг, зүйл, заалтуудыг тодорхойлж, харгалзах шалгуур үзүүлэлтийг сонгон томьёолсон болно. Судалгаа хийхдээ багийн гишүүд гурван хэсэгт хуваагдаж ЗЕХ-ийн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохицуулсан долоодугаар бүлгээс бусад арван бүлгийн нийт гучин найман зүйлийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлээ. Судалгааны хүрээнд эрх зүйн харьцуулалтын арга, шүүхийн практик судлах, холбогдох байгууллагын ажилтнуудтай ярилцах, тайлан, статистикийн тоо баримтад дүн шинжилгээ хийх, иргэдээс анкетын болон ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах зэрэг аргыг ашигласан бөгөөд багийн гишүүд 2018 оны гурваас зургадугаар сард Нийслэл, Сүхбаатар, Орхон аймаг болон Булган аймгийн Тэшиг суманд ажиллаж судалгаа хийв. Судалгааны багийг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, доктор(Sc),проф Ц.Сарантуяа удирдаж, сангийн “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал А.Энхтуяа багийн нарийн бичгийн даргаар ажилласан болно. Тус судалгааны ажлыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан санхүүжүүлжээ.
Түлхүүр үг
захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүй, захиргааны шүүхийн харьяалал, засгийн газар, ерөнхийлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны шийдвэр, шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны шийдвэр гүйцэтгэл, захиргааны шийдвэрт гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх
Бичигдсэн огноо
2018-09-08
Хуудсын тоо
586
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
6696
Бүрэн эхээр нь үзсэн
736
Санал болгож буй эшлэлийн загвар
Ханнс Зайделийн Сан, “Эрх зүйн боловсрол” академи ““Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” судалгааны тайлан” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/428
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх