Бүтээлийн нэр
Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого ба цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа нь үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөгөөр зохицуулагдахгүй ба хамгийн гол түлхэц өгөх эрх зүйн баримт бичиг нь Эрүүгийн хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж юм.
Суут сэтгэгчид Аристотель, хожуу ХҮIII зууны үеийн соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгч Ш.Монтескье “Мэргэн хууль тогтоогч гэмт хэрэг гарсан хойно нь ял шийтгэхийн төлөө санаа тавихаасаа түүнийг урьдчилан сэргийлэхэд голлон анхаарах ёстой” гэж сургаж байсан нь одоо ч ач холбогдолтой хэвээр байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх ажилгүйгээр авч үзэж болохгүй гарсан гэмт хэргийн араас хөөцөлдсөнөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах илүү үр дүнтэй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд багагүй хугацаа өнгөрлөө.
Ийнхүү иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгааг бүрдүүлж хүний эрх, эрх чөлөөг хангахад нийгмийн эргэлт хэрэгцээг одоогийн гэмт хэрэгтэй тэмцэх,нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад бүтэц, зохион байгуулалт, зохицуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх хангаж чадахгүй байгаа тул Монгол улс дахь гэмт хэргийн байдал, шалтгаан нөхцөл, хэтийн төлөв, хандлагыг нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэх ухааны үндэстэй судлах, түүнтэй тэмцэх арга замыг тодорхойлох, төрөөс баримтлах бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагын үүднээс гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан бодлого чухал юм.
Түлхүүр үг
төрийн бодлого- politic, төр-policy, аюулгүй байдал-safety,гэмт хэрэг Аюулгүй байдалыг хангах- Secure safety, цагдаагийн байгууллага-police organization, Эрх үүрэг- Rights and Duties,
Бичигдсэн огноо
2019-01-08
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-24
Товч мэдээлэл үзсэн
5784
Бүрэн эхээр нь үзсэн
179
Эшлэлийн тоо
5
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Золбоо “Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого ба цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/435
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх