Бүтээлийн нэр Ярилцлага: Ц.САРАНТУЯА: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛБАЛ МОНГОЛ УЛС 16 ЖИЛЭЭР УХАРНА
Зохиогч ХЗСБүтээлийн Цахим сан
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Хуульч, судлаач, эрдэмтдийн ярилцлага
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Захиргааны эрх зүй
  • Захиргааны эрх зүйн үндсэн асуудал
Бүтээлийн товч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа:

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяагаас Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Та хуулийн төсөлтэй танилцсан уу?
-Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7, 5.1.1 зүйлийг шинэчлэх хувилбар явж байгаа юм билээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст албан ёсоор байршуулсан байна. Нийт захиргааны болон харьяа байгууллагын шийдвэрийг
хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй юм бол зориулалт, эрэлт хэрэгцээ нь алдагдана. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны шийдвэрийг бүхэлд нь харьяалуулан хянадаг. Тэгэхээр бид 16 жилээр ухрааж алхах гэж байна. Магадгүй хоёроос гурван жилийн дараа энэ хууль буруутай болжээ гэж үзээд ахин санал санаачилга гарган, цаг зарцуулж, зардал гаргаж нэмэлт оруулахыг үгүйсгэхгүй. Аливаа улсын хөгжил санасан хэмжээнд хурдан явдаг гүй. Энэ нь тэр бэрхшээлийн нэг юм болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ нэмэлт, өөрчлөлт батлагдвал хэзээ нэгэн цагт хууль эргэж засагдах ёстой болно.

-Засгийн газрын шийдвэрийг шүүх биш Цэц хянах ёстой гэсэн маргаан явдаг?
-Захиргааны шүүх байхгүй байх үед захиргааны байгууллагын шийдвэрийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж, хохирлыг төлүүлдэг байсан. Удаагаар буюу 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад уг шүүх нь Засгийн газрын шийдвэрийг хянахаар болсон. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Цэц хянана гэж бас заасан байдаг. Ингээд хоёр хуульд хоёуланд нь адилхан заасан байна гэдгээр хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байдаг юм. Цэц энэ асуудлыг хэлэлцээд давхардсан байна гэсэн дүгнэлт гаргаад Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газрыг хассан. Харин 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хуулиар захиргааны ямар байгууллагын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах вэ гэдэгтээ биш бүгдийг нь буюу Үндсэн хууль зөрчсөнөөс бусдыг нь хянахаар тусгасан.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн шийдвэртэй холбогдуулж Захиргааны хэргийн шүүхээс “Монгол Зэс” компанийн талд шийдвэрээ гаргасан. Үүний хажуугаар Үндсэн хуулийн цэцээс төрийн өмчид шилжүүлсэн УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Номоор аваад үзвэл тодорхой нэг өмч шилжүүлэх асуудал Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хүрээнд явагдаж, зөвхөн хуулиар зохицуулагдах ёстой. Тавдугаар зүйлд өмчлөх эрхийг зөвхөн хуулиар шилжүүлэх, хязгаарлахаар заасан байдаг. Энэ тохиолдолд Засгийн газар бодлого тодорхойлогч биш хууль хэрэгжүүлэгч болж байгаа юм. Хууль хэрэгжүүлэгч болж байгаагийн хувьд ийм төрлийн маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйтэй. Харин энэ маргааны үндэс болсон компанийн, төрийн болон өмчийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг харин Цэц шийдвэрлэх боломжтой. Ийм л зааг ялгаатай.
Түлхүүр үг Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэргийн шүүх, Эрдэнэт 49 хувь
Бүтээл бичигдсэн огноо News press цахим хуудас 2018.06.19-ний өдөр
Хуудасны тоо 2
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-03-12
Товч мэдээлэл үзсэн 67
Бүрэн эхээр нь үзсэн 5
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)