Бүтээлийн нэр
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮНИЙ АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Захиргааны эрх зүй
    - Захиргааны эрх зүйн үндсэн асуудал
Процессын эрх зүй
    - Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн билээ. Энэхүү өгүүлэлд 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэлэг зохицуулалт болох нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг судалж, хууль зүйн хувьд тодорхой тайлбар шаардлагатай зүйл заалтыг илрүүлэхэд чиглэсэн болно. Ингэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн зохицуулалтаас хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зохицуулалттай уялдуулан тус өгүүлэлд авч үзсэн болно. Нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухайд уг өгүүлэлд авч үзээгүй болохыг дурдах нь зүйтэй. Тус илтгэл нь "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн 2018 оны 4 дүгээр улиралд хэвлэлтэд гарсан болно.
Түлхүүр үг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, зөрчигдөж болзошгүй нийтийн ашиг сонирхол
Бичигдсэн огноо
2018
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-04-25
Товч мэдээлэл үзсэн
1604
Бүрэн эхээр нь үзсэн
159
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn