Бүтээлийн нэр
Гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх туслалцаа ба түүний эрх зүйн орчин
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх асуудал нь хүний эрхийн тухай ойлголтын салшгүй нэг хэсэг юм. Ихэнх хүмүүс зөрчигдсөн эрхийг сэргээхийг тэдэнд нөхөн олговор олгоно гэсэн хязгаарлагдмал утгаар л ойлгодог байна. Бодит байдал дээр тухайн хохирогчид гэмт хэргийн улмаас бие махбодийн болон сэтгэл зүйн хувьд хохирсон байдаг тул тэдэнд сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нь хууль зүйн мэдлэг, мэдээлэл өгөх, тэднийг дахин гэмт хэргийн хохирогч болохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хугацаанд байрлах орон байраар хангах, хамгаалах, улмаар цаашид бие даан амьдрах нөхцөл, бололцоог нь бий болгох зэрэг олон төрлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлдэг жишиг олон улсад бий болж улам бүр хөгжсөөр байна.

Хохирогчдод туслалцаа, үйлчилгээ, хамгаалалт үзүүлэх энэхүү асуудал өнөөдөр манай улсад ямар түвшинд байгаа талаар холбогдох хууль, эрх зүйн актууд дээр үндэслэн дүн шинжилгээ хийж үзэхэд юуны өмнө шүүхийн шийдвэр, тогтоолоор “хохирогч” хэмээн тооцогдсон хохирогчид л туслалцаа, үйлчилгээ үзүүлэх боломжтой, хохирогчдод үзүүлдэг хамгаалалт, туслалцаа, үйлчилгээний талаар нэгдсэн ойлголт, тодорхойлолт байхгүй, түүнчлэн тухайн туслалцаа, үйлчилгээг үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа, холбооны талаар ямар нэгэн зохицуулалт хийгдээгүй зэрэг байдлыг энэхүү өгүүлэгээрээ хөндөж зарим саналыг дэвшүүлэн тавьж байна.

VICTIM SUPPORT SERVICES AND ITS LEGAL ENVIRONMENT

Victim support service is one of the ways to protect human rights and liberty. In Mongolia, most people think that victim support services equal with crime victim compensation program. However, in fact, victim support services consist of four main actions, including repatriation, rehabilitation, shelter and back to socialization.

While reviewing the existing national legislative and regulatory framework for the victim support services in Mongolia, I found that according to the current laws and regulations, trafficking victims cannot receive the protective services until prosecutors will open criminal cases against traffickers; there are no comprehensive understandings regarding the victim support services and protective services; and there is a lack of collaborative actions between the government and non-governmental organizations in the victim service program. The article will overview all these situations and will give some conclusions and recommendations.
Түлхүүр үг
Хохирогч хамгаалал, хамгаалах байр, хохирогчид үзүүлэх туслалцаа, үйлчилгээ, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчид нөхөн төлбөр олгох.
Бичигдсэн огноо
2019-06-17
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-06-20
Товч мэдээлэл үзсэн
4062
Бүрэн эхээр нь үзсэн
146
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Туяа “Гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх туслалцаа ба түүний эрх зүйн орчин” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/551
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх