Бүтээлийн нэр
НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ЗАРДЛЫН АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Процессын эрх зүй
    - Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний үндсэн эрхийг хамгаалахад шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нийтийн эрх ашгийн өмгөөллийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Уул уурхай, ашигт малтмалын салбарт холбогдох хэргүүд нь ихэвчлэн нэг этгээд бус нийтийн эрх ашгийг хохироож байдаг тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй иргэдийг төлөөлөн хууль, эсвэл түүнийг хэрэглэж буй практикийг өөрчилж, нийгэмд нөлөөлөх зорилготой өмгөөллийн үйл ажиллагаа буюу стратегийн өмгөөлөл явуулах нь гарч буй шүүхийн шийдвэрээр дамжуулан шинэ практик тогтоох, адил төсөөтэй хэрэгт жишиг тогтоох зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Нийтийн эрх ашигтай холбоотой хэргийн нэхэмжлэгчид нь ихэнхдээ тухайн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон, эсвэл төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн хүмүүс байдаг учраас хуульчдын хөлс, шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамж гэх мэт өмгөөлөл явуулахтай холбоотойгоор гарах зардлын санхүү нь нийтийн эрх ашгийн өмгөөллийг эрхлэн явуулахад тулгардаг хамгийн гол бэрхшээл болдог. Иймд нийтийн эрх ашгийн өмгөөллийг явуулахад зайлшгүй шаардлагатай зардлын санхүүжилт болон хөнгөлөлтийг зохицуулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна.
Түлхүүр үг
нийтийн эрх ашгийн өмгөөлөл, стратегийн өмгөөлөл, шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, pro bono, про боно
Бичигдсэн огноо
2013
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2016-04-15
Товч мэдээлэл үзсэн
2626
Бүрэн эхээр нь үзсэн
71
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn