Бүтээлийн нэр Газрыг ашиглахтай холбоотой эд юмсын эрх зүйн зохицуулалт, онцлог
Зохиогч Чуулайбаатар Батцэнгэл
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Иргэний эрх зүй
  • Өмчийн (эдийн болон эдийн бус баялаг) эрх зүй
Бүтээлийн товч Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрх зүйн шинэтгэх ажлын хүрээнд газрын тухай хуулийг шинэчлэх, цаашлаад газрыг хэрхэн ашиглах, хуульд хэрхэн тусгах талаар хувийн эрх зүйн хүрээнд олон эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээлдээ эдгээр асуудлын талаар дурьдсан байдаг (Тухайлбал: Б.Улаанбаатар. Газар эзэмшил өмчийн харилцаанд нөлөөлөх нь. УБ. 2011). Монгол Улсын Иргэний хууль нь сүүлд (2002 он) батлагдсанаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн ч эд юмсын (өмчийн) эрх зүйн асуудал өнөөг хүртэл онол болоод практикт тулгарсаар байна. Учир нь ОХУ-ийн хуучин өмчлөх эрхийн агуулгыг уламжлалт байдлаар өнөөдрийг хүртэл хадгалж байгаа нь орчин үеийн өмчийн шинэ харилцааны явцад асуудал үүсэх магадлал ихэсч байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, эд юмсын эрхийн бүрэн эрхийн суурь агуулгыг өөрийн орны уламжлалт онцлогт тулгуурлан, энэ хүрээнд үүсэх харилцааны хэрэгцээ, шаардлагыг зөв хуульчилж чадаагүй; мөн эд юмсын эрх хэрэгжих суурь нь газар, түүнийг хэрхэн ашиглах талаар нэг мөр болгоогүй, түүнчлэн өмчийн тухай хууль хоорондын зөрчилдөөн, цаашлаад, өмчлөгчийн бүрэн эрхээс давуу хүчин чадал бүхий эрхтэй төр зэргээр;
Мөн эртнээс дэлхийн ихэнх улсууд өмчлөх эрхийг хэрэгжүүлэх явцыг гол тодорхойлогч эрх нь ашиглах эрх буюу өмчлөх эрх хэрэгжих үндэс нь ашиглах эрх болохыг өөрсдийн хууль тогтоомждоо тусгаж, мөн эд юмсын эрх зүйн үндсэн эрх болох өмчлөх эрх хэзээд газартай холбогдон хөгжиж ирсэнээр түүний зохицуулалт, өмчлөх эрхээс үүдэлтэй бусад ашиглах эрхүүдийн хэрэгцээ, шаардлага бүрт тулгуурлан зохицуулж, нийтэд (улсад) болон хувь иргэнд эдийн засгийн үр ашигтай байдлаар хэрэгжүүлж буй туршлага нь миний энэхүү бакалаврын судалгааны ажлыг бичих үндэслэл болсон билээ.
Түлхүүр үг Эд юмсын эрх зүй (өмчийн эрх зүй), өмчлөх эрх, ашиглах эрх, эзэмшил, газар, газрын эрх зүй, газар ашиглах
Бүтээл бичигдсэн огноо 2019.05.22
Хуудасны тоо 66
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-07-31
Товч мэдээлэл үзсэн 537
Бүрэн эхээр нь үзсэн 23
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)