Бүтээлийн нэр
Монгол Улсаас гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан бүтээгдэхүүн хуваах зарим гэрээнд хийсэн эрх зүйн дүн шинжилгээ: Тосон уул XIX болон тамсаг XXI гэрээ /A legal analysis of production sharing agreements entered into between the government of Mongolia and Foreign investors: Toson-Uul XIX and tamsag XXI/
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Байгаль орчины эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улс нь 1991 оны эхэн үеэс Газрын тосны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын суурь эрх зүйн орчинг бүрдүүлэн бий болгосноор 1993-1997 оны хооронд өнөө Монгол улсын газрын тосны олборлолт болон экспортын 100%-г бүрдүүлдэг стратегийн чухал ач холбогдолтой гэрээнүүд болох Тосон-Уул XIX, Тамсаг XXI болон БХГ-97 зэрэг гэрээнүүдийг байгуулсан байдаг.
Тухайн 1990 оны эхэн үе болон дунд үед Монгол улсын хувьд тулгамдаж байсан гол асуудал бол гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал байсан бөгөөд нөгөө талаас гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй байсан тул Гадаадын үндэстэн дамнасан Газрын тосны компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа гэрээний заалтыг нарийн нягталж, судалж үзэлгүйгээр байгуулсан нь тухайн гэрээний нөхцөл, заалт нь Хөрөнгө оруулагчдад илүү ашигтай байдлаар байгуулагдах нөхцлийг бий болгосон гэж цөөнгүй хүмүүс дүгнэдэг.
Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд бүтээгдэхүүн хуваах тодорхой гэрээнүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийх замаар бүтээгдэхүүн хуваах гэрээнд тулгамдаад буй асуудлуудыг илрүүлэн гаргах, түүнийг тодорхой байдлаар зохицуулах, сайжруулах шаардлагатай байгааг өөрийн орны эрх зүйн зохицуулалт болон өмнө нь байгуулж байсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд үндэслэн тайлбарлах, цаашлаад бусад улс орнууд тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа сайн туршлагыг илрүүлэн гаргаж тодорхой санал дэвшүүлэх нь энэхүү судалгааны ажлын гол зорилго оршино.
Түлхүүр үг
Олон Улсын Хувийн эрх зүй, Олон Улсын Хөрөнгө оруулалтын эрх зүй, Газрын тосны эрх зүй, Олон Улсын Хөрөнгө оруулалтын гэрээ, Олон Улсын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах практик, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Эрх зүйн дүн шинжилгээ
Бичигдсэн огноо
2019-06-08
Хуудсын тоо
121
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-08-06
Товч мэдээлэл үзсэн
5558
Бүрэн эхээр нь үзсэн
475
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Жамсрандорж “Монгол Улсаас гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан бүтээгдэхүүн хуваах зарим гэрээнд хийсэн эрх зүйн дүн шинжилгээ: Тосон уул XIX болон тамсаг XXI гэрээ /A legal analysis of production sharing agreements entered into between the government of Mongolia and Foreign investors: Toson-Uul XIX and tamsag XXI/” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/573
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх