Бүтээлийн нэр “МОНГОЛ УЛС ДАХЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ” СУДАЛГАА
Зохиогч Цэнджавын Амарсанаа
Хамтран зохиогчид П.Баянбаатар О.Батсүх Ё.Болормаа Т.Сүхбаатар Р.Оюунбадам Б.Хүрэлчулуун Э.Эрдэнэтуяа
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Эрх зүйн социологи
Бүтээлийн товч Шихихутуг Судалгааны хүрээлэнгийн судлаач-багш нараас бүрдсэн судалгааны баг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисстой байгуулсан NoХЭҮК/2018/030 гэрээний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийн (2011 он)хэрэгжилтийг тандан судлах, “Ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал”-ыг МУБИС, ХААИС, ҮБХИС, Зэвсэгт хүчний 016, 256 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407, 421 дүгээр анги, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг 9 байгууллагын 1120 ажилтан, албан хаагчдыг хамруулан санал асуулга авах замаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ ажлын байрны бэлгийн дарамтын талаар цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, холбогдох хууль, үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, байгууллагуудын дотоод дүрэм, журам болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд анализ хийлээ.

Судалгааны баг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт мэдлэгийг судлах зорилгоор судалгааны санал асуулгын асуумжийг боловсруулж, ХЭҮК-т хүргүүлж хянуулан судалгаанд хамрагдсан байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас санал авах, дүнг нэгтгэн гаргаж дүгнэлт хийх ажлыг зохион байгуулж хийлээ.

Судалгааны зорилго: Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль (2011 он)-ийн хэрэгжилт, ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал, төлвийн талаар олон нийтийн санаа бодолд тулгуурлан тандан судалгаа хийх, ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах (саармагжуулах)талаар санал, зөвлөмж боловсруулах6

Судалгааны зорилтууд:
Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийгУлсыгаюулаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд (Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд)болон дээд боловсролын зарим байгууллагуудад (ҮБХИС, АШУҮИС, ХААИС, МУБИС зэрэг)дээр тандан судалгаа хийх;
Судалгаанд хамрагдсан байгууллагуудад ажлын байрныбэлгийн дарамтын нөхцөл байдал, учир шалтгаан, урьдчилан сэргийлэх, арилгах (бууруулах, саармагжуулах)талаар зохион байгуулж буй ажил, үр дүнддүн шинжилгээ хийх;
Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг хэрэгжүүлэх, ажлын байрны бэлгийндарамтаас урьдчилан сэргийлэх асуудлаар богино хугацааны сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион ажлын талаарсанал, зөвлөмж боловсруулах.
Түлхүүр үг хүний эрх, эрх чөлөө, ажлын байрны дарамт, жлын байрны бэлгийн дарамт, жлын байрны сэтгэл санааны дарамт, бэлгийн харилцааны эрх, жендэр, жендэрийн харилцаа, жендерийн ялгаа,
Бүтээл бичигдсэн огноо 2019
Хуудасны тоо 75
Хэл Монгол
Үнэ 5000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2019-10-21
Товч мэдээлэл үзсэн 169
Бүрэн эхээр нь үзсэн 1
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)