Бүтээлийн нэр Good Faith in Mongolia. ("Монгол Улс дахь үнэнч шудрагын зарчим")
Зохиогч Эрдэнэбилэг Мандалмаа
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Магистрын зэрэг хамгаалсан бүтээл
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Иргэний эрх зүй
  • Гэрээний эрх зүй
  • Иргэний эрх зүйн зарчим
Бүтээлийн товч "Good faith" зарчим буюу "Үнэнч шудрага"-ын зарчим нь гэрээний эрх зүйн салшгүй нэг хэсэг билээ. Энэхүү зарчим нь Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зүйлчлэгдсэн боловч ердөө л тунхагийн шинжтэй болж одоог хүртэл Монгол Улсад бодитоор хэрэгжиж шүүхийн шийдвэрт хэрэглэгдэхгүй байна. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байгаа манай улсын хувьд Үнэнч шудрагын зарчим нь төдийлөн танигдаагүй, энэхүү зарчимын агуулга, утга санаа, мөн чанар, зарчмыг ойлгоогүйгээс бизнесийн харилцаа удааширч, гэрээний талуудын маргаан шудрага бусаар шийдвэрлэгдэж улмаар Монгол Улсын бизнес болон эдийн засгийн хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа юм. Иймд энэхүү судалгааны ажлаар "Good faith" зарчим буюу "Үнэнч шудрага"-ын зарчим гэж юу вэ гэдэг асуултанд түүхчилсэн судалгаан дээр тулгууран хариулсан бөгөөд түүний агуулгыг АНУ-ын UCC (Uniform Commercial Codes) тулгуурлан задлан шинжилсэн болно. Түүнчлэн, энэхүү зарчим Монгол Улсад хэрэгжиж байгаа эсэх, шудрага ёсны зарчимаас хэрхэн ялгагдах талаар дүн шинжилгээ хийсэн болно.
Энэхүү судалгааг 2015 оны хэлбэрээр нь оруулсан бөгөөд зохиогч, судлаач миний бие үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд нэмэлт орж өргөжүүлэн, засан сайжруулсан хувилбар дээр ажиллаж байгаа ба ирээдүйд монгол хэл дээр хэвлэн нийтлэх зорилготой байгаа болно.
Түлхүүр үг Эрх зүйн зарчим, Шудрага ёс, Эрх зүйн түүх, Үнэнч шудрагын зарчим, Иргэний хуулийн 13 дугаар зүйл.
Бүтээл бичигдсэн огноо 2015
Хуудасны тоо 64
Хэл Англи
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-10-21
Товч мэдээлэл үзсэн 350
Бүрэн эхээр нь үзсэн 26
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)