Бүтээлийн нэр
Ашигт малтмалын хайх, ашиглах эрхийн иргэний эрх зүйн эх сурвалж
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Ашигт малтмал
Бүтээлийн товч
Монгол улсад 1990-оноос хойш байгалийн баялаг буюу ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж газар нутгийн 5.5 хувь нь буюу 8.7 сая га газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явагдаж байна .
Манай улсад энэхүү Ашигт малтмалын эрх зүйн харилцааг захиргааны эрх зүйн талаас нь нилээдгүй судалсан байдаг хэдий ч Иргэний эрх зүйн талаасаа огт судлагдаагүй. Ашигт малтмалын эрх зүйд өмч, хөрөнгө болон хайх, ашиглах эрх болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах, шилжүүлэх, барьцаалах гэх мэт тодорхой хувийн эрх зүйн харилцаанууд гарч ирдэг ч Монгол улсын хувьд эдгээр харилцааг эрх зүйн үүднээс тодорхойлж, томъёолоогүй өнөөдрийг хүрчээ.
Иймд энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын ашигт малтмалын эрх зүйн тодорхой харилцаануудыг иргэний эрх зүйн үүднээс судалгааны үндсэн дээр гаргаж ирэх, тодорхойлох, томъёолох оролдлогыг хийх, ашигт малтмалын эрх зүйн харилцааны иргэний эрх зүйтэй холбогдох харилцаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, боловсронгуй болгох арга замыг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
Ашигт малтмалын өмчлөл, ашигт малтмалын хайх, ашиглах эрх, иргэний эх сурвалж, хөрөнгийн эрх, эдийн бус баялаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, худалдах
Бичигдсэн огноо
2019-05-20
Хуудсын тоо
71
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-10-31
Товч мэдээлэл үзсэн
3909
Бүрэн эхээр нь үзсэн
273
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Чинбат “Ашигт малтмалын хайх, ашиглах эрхийн иргэний эрх зүйн эх сурвалж” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/594
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх