Бүтээлийн нэр
Цэцийн гишүүн болон дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх нь үндсэн хууль зөрчөөгүй
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Цэцийн гишүүд, Дээд шүүхийн болон бусад шүүхийн шүүгчид заримдаа Үндсэн хуулийн эсхүл хуулийн заалтын тайлбар дээр санал зөрдөг. Ийм үед шүүх олонхоороо шийдвэрээ гаргадаг боловч цөөнхөд тусгай саналаа нийтлүүлэх эрхийг эдлүүлдэг нь ардчилсан улсуудын хувьд нийтлэг чиг хандлага болсон. Монгол Улсад цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргах боломжтой байсан ч шийдвэрийн хамт нийтлүүлэх эрхгүй явж ирсэн. Харин тусгай саналаа нийтлүүлэх эрхийг 2012 онд Дээд шүүхийн шүүгчид, 2016 онд Цэцийн гишүүнд өгсөн. Гэвч, Цэц Цэцийн гишүүн болон Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх зохицуулалтыг хүчингүй болгосон. Цэцийн эдгээр шийдвэр нь Үндсэн хуулийн зарчимд тулгуурлаагүй. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, ардчилсан ёс, шүүгчийн хараат бус байдал гэсэн суурь зарчмууд шүүгчийн тусгай саналыг хэвлэхийг шаарддаг учраас ийнхүү хэвлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг энэхүү өгүүллээр харуулах болно.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр, үндэслэл, олонх ба цөөнх, хууль дээдлэх ёс, ардчилсан ёс, шүүгчийн хараат бус байдал, ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, нийтлэг чиг хандлага, хамтын зарчим, зөвлөлдөх тасалгааны нууц, шүүгчийн тусгай санал, тусгай саналаа нийтлэх
Бичигдсэн огноо
2016-04-25
Хуудсын тоо
27
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-11-16
Товч мэдээлэл үзсэн
3324
Бүрэн эхээр нь үзсэн
139
Эшлэлийн тоо
51
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан “Цэцийн гишүүн болон дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх нь үндсэн хууль зөрчөөгүй” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/604
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх