Бүтээлийн нэр
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ХОРИГЛООГҮЙ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Үндсэн хуулийн хяналт
    - Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц (Цэц) 2016.04.22-нд буюу УИХ-ын сонгууль болохоос 2 сар 7 хоногийн өмнө гаргасан байдаг. Улс төрийн намууд, улс төрчид, судлаачид, олон нийтийн байр суурь Цэцийн дүгнэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Цэцийн энэ дүгнэлт, түүний үндэслэлд анализ хийж, нухацтай хэлэлцэх нь асуудлыг ойлгох, зөв шийдэхэд тустай.
Энэхүү өгүүүллийн хүрээнд дараах найман үндэслэлээр Цэц Үндсэн хуулийг ташаа тайлбарлаж дүгнэлт гаргасан гэдгийг нотлохыг зорьсон. Нэгд, холимог тогтолцоог Үндсэн хуульд заах тухай санал Улсын Бага Хурал дээр гарсан ч дэмжигдээгүй нь энэ тогтолцоог Үндсэн хуулиар хориглосон гэсэн үг биш. Хоёрт, Үндсэн хуулийн 21.2, 21.3-д УИХ-ын гишүүнийг сонгох талаар заасан нь зөвхөн олонхын сонгуулийн тогтолцоотой байна гэх үзэл баримтлалыг илэрхийлээгүй, харин УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага, бүрэн эрхийн хугацааг тодорхойлохын зэрэгцээ түүнийг тодорхой зарчмын дагуу сонгох тухай үзэл санааг илэрхийлсэн. Энэ үзэл санаа нь сонгуулийн олонхын, хувь тэнцүүлсэн, холимог зэрэг янз бүрийн сонгуулийн тогтолцоог туршиж үзэх боломжийг олгодог. Гуравт, Монголд төдийгүй олон улсад зөвшөөрөгдсөн үзэл баримтлалаар одоогийн холимог тогтолцоо шууд сонгох эрхтэй зөрчилддөггүй. Дөрөвт, Цэц холимог тогтолцоог Үндсэн хуульд нийцсэн гэж дам зөвшөөрсөн 2012 оны шийдвэрээ өөрчлөх хангалттай үндэслэл байхгүй байхад өөрчилж уг тогтолцоог түдгэлзүүлсэн ч энэ ч энэ талаар дурдаа ч үгүй нь үндсэн хуулийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн. Тавд, сонгууль болохоос 2 сарын өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэр гаргасан нь хууль дээдлэх болон эрх чөлөөний зарчимд нийцэхгүй. Зургаад, олонхын тогтолцоонд шилжсэнээр сонгууль тэгш хийгээд бүх нийтийн байх зарчим дахин зөрчигдөх магадлал өндөр. Долоод, хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцооны сул тал нь Үндсэн хуулийн зөрчил биш. Наймд, жинхэнэ ардчилсан улсууд сонгуулийн тогтолцоогоо олонхын гэхээсээ илүү хувь тэнцүүлсэн эсхүл холимог болгох чиг хандлагатай байна.
Түлхүүр үг
Сонгууль, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн холимог тогтолцоо, сонгуулийн можариатар тогтолцоо, сонгуулийн пропорцианоль тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хууль ба сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ба сонгуулийн тогтолцоо
Бичигдсэн огноо
Эрх зүй сэтгүүлийн 2016 оны №2 дугаарт хэвлэгдсэн
Хуудсын тоо
27
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-12-04
Товч мэдээлэл үзсэн
445
Бүрэн эхээр нь үзсэн
30
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn