Бүтээлийн нэр
Иргэний өргөдөл, мэдээлэлтэй холбоотой үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг оновчтой тодорхойлох боломж
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Хүний эрх, эрх чөлөө
    - Үндсэн хуулийн хяналт
Бүтээлийн товч
Үндсэн хуулийн 66-р зүйлд заасан иргэний өргөдөл, мэдээлэл гэсэн ерөнхий нэр томъёо орсон ч түүний агуулга, хянан шийдвэрлэгдэх процесс ямар байх талаар маргаантай. Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах талаар хоёр янзын үзэл баримтлал байдаг. Улсын Бага Хурал иргэний өргөдөл, мэдээлэл гэсэн ойлголтыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд явцуу үзэл баримтлалаар хуульчилсан бөгөөд Цэцийн жишиг үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу иргэний өргөдөл, мэдээлэл нь Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2 дахь хэсэгт жагсаасан асуудлаар хязгаарлагддаг.

Хоёрдугаар үзэл баримтлал бол иргэний өргөдөл, мэдээллийг илүү өргөн хүрээтэй тодорхойлдог. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээдийн аливаа акт (шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй)-аар үндсэн эрх нь зөрчигдсөн бөгөөд хууль зүйн ердийн арга замаар уг эрхээ хамгаалуулж чадахгүй байна гэж үзвэл тухайн иргэн Цэцэд өргөдөл гаргана.

Иргэний өргөдөл, мэдээллийг нэгдүгээр (одоогийн хэрэгжиж буй) үзэл баримтлалаар бус харин хоёрдугаар үзэл баримтлалаар ойлгох нь илүү үндэслэлтэй гэдгийг энэ өгүүллээр хауулахыг зорьсон. Энэ өгүүлэл гурван бүлэгтэй. 1-р бүлэгт үндсэн хуулийн шүүхэд иргэн хандах гол хэлбэр болох үндсэн хуулийн гомдлыг тодорхойлно. 2-р бүлэгт Монгол Улсын Үндсэн хууль дахь иргэний өргөдөл, мэдээллийн тухай нэгдүгээр үзэл баримтлалыг, 3-р бүлэгт энэ тухай хоёрдугаар үзэл баримтлалыг авч үзнэ.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн цэц, үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах, Үндсэн хуулийн гомдол, actio popularis, Үндсэн хуулийн цэц ба хүний эрх, эрх чөлөө, иргэний өргөдөл ба үндсэн хуулийн гомдол
Бичигдсэн огноо
2015
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-12-05
Товч мэдээлэл үзсэн
276
Бүрэн эхээр нь үзсэн
27
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn