Бүтээлийн нэр
Улс төрийн аюулгүй байдал, түүний онолын үндсэн хандлага
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Өнгөрсөн хорьдугаар зуун нь үндэсний аюулгүй байдлын тухай ойлголтыг үндсээр нь шинэчлэх шаардлагыг хүн төрлөхтөнд бий болгожээ. Өнөөгийн ертөнцийн аль нэг улс оронд амьдарч буй хувь хүн өдөр тутмын амьдралын баталгаагаа улс гүрнүүдийн хоорондын харилцаа, дэлхий дахины үйл явдлаас илүүгээр өөрийн амь нас, орон гэр, орлогын тухайн нөхцөл дэх баталгаа, үр хүүхдийнхээ ирээдүйтэй холбон ойлгох болсон байна. Түүнчлэн улам бүр прагматик болж буй хүн төрөлхтний амьдралын хэв маяг нь хувь хүний аюулгүй байдлыг хангахгүйгээр улс үндэстний, эсвэл хүн төрөлхтний аюулгүй байдлын тухай ярих бололцоог улам бүр хязгаарлагдмал болгож байна. Үндэсний аюулгүй байдал нь хувь хүний амьд явах, эрхэмсэг оршихуйн аюулгүй байдлын нэг урьдчилсан нөхцөл мөн боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Улс орон хэдийгээр баян, хүчирхэг байлаа ч энэ нь тухайн улс орны хүн ам айх аюулгүй, баян чинээлэг байхын баталгаа биш юм. Аюулгүй байдлын үзэл баримтлалыг олон жилийн туршид хэт явцуу байдлаар, тухайлбал гадаадын түрэмгийллээс нутаг дэвсгэрээ хамгаалах, цөмийн сүйрлийн аюулаас дэлхий дахиныг хамгаалах зэргээр тайлбарлаж ирсэн. Иймд тухайн илтгэлийн хүрээнд хүний аюулгүй байдал хэмээх үндсэн ойлголтын хүрээнд дэхь улс төрийн аюулгүйн талаарх онолын зарим асуудлыг авч үзсэн болно.
Түлхүүр үг
Үндсэн хууль, аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, хүй элгэн, тргэдийн оролцоо, засаглал
Бичигдсэн огноо
2009-05-22
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-12-10
Товч мэдээлэл үзсэн
4024
Бүрэн эхээр нь үзсэн
71
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Баатар “Улс төрийн аюулгүй байдал, түүний онолын үндсэн хандлага” (2009), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/628
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх