Бүтээлийн нэр
“Уул уурхайн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нөхөх олговор олгох эрх зүйн зохицуулалтын асуудал”
Бүтээлийн хэлбэр
Магистрын зэрэг хамгаалсан бүтээл
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Захиргааны эрх зүй
    - Ашигт малтмалын эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний газар эзэмших, өмчлөх эрхийг хуулиар хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид тусгасан байдаг. Төрийн зүгээс нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор дайчлан буюу эргүүлэн авах боломж Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар нээлттэй байна. Төрөөс ийнхүү газрыг эргүүлэн авахдаа баримтлах зарчим, нөхөх олговрыг хэрхэн үнэлэх болон олон нийтийн оролцоог хангах зэрэг процедурын олон асуудлуудыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байгаа нь иргэдийн эрх зөрчигдөх үндсэн нөхцөл болж байгаа юм. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг малчдын нийтээр эзэмшдэг бэлчээр, худаг, усны нөөц болон малчин өрхийн хуулийн дагуу гэр бүлийн зориулалтаар эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан олгож байгаа нь шийдвэрлэхэд бэрхшээлтэй олон асуудлыг дагуулж ирлээ.
Үүнд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ирсэн явдал мөн. Засгийн газраас 2010-2011 оны хооронд хийсэн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 47% нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг, 68% нь байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг тус тус хангалтгүй хэрэгжүүлсэн байна (Оюун, 2012) . Уул уурхайн компаниудын үйл ажиллагааны шууд болон дам нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага (ТББ) байгуулах, олборлолт, ашиглалт явуулж буй компани, ААН-ийн эсрэг гомдол мэдүүлэх, зохион байгуулалтад орж тэмцэх явдал цөөнгүй гарах болсон билээ. Үүнийг Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгийг дамнан 437 км урсдаг Онги голыг хамгаалах зорилготой Онги голынхон хөдөлгөөн (2000 оны эхэн үеэс эхэлж тэмцсэн, тэмцлийн үр дүнд урт нэртэй хуулийг батлуулж чадсан), Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд “Цэций гүний ус”, Гурван Тэс сумын “Тост, Тосон Бумбаа аврах хөдөлгөөн”, мөн Ханбогд сумын иргэдийн байгуулсан “Говийн газар шороо ” ТББ зэргээс харж болно. Мөн Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн нөлөөлөлд өртсөн, Хөшөөт тосгоны нийт 174 өрхийг нүүлгэн шилжүүлсэн зэрэг практик болон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд гарч буй уул уурхайн салбарын эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ, зөвлөмжүүд нь энэ талаар гүнзгийрүүлэн судлах, эрх зүйн дүгнэлт хийх, цаашилбал эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Түлхүүр үг
нөхөх олговор, нүүлгэн шилжүүлэлт, орон нутгийн иргэдийн эрх, уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, Үндсэн Хуулийн эрх зүй, Ашигт малтмалын тухай хууль
Бичигдсэн огноо
2019-12
Хуудсын тоо
89
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2020-02-21
Товч мэдээлэл үзсэн
561
Бүрэн эхээр нь үзсэн
58
Эшлэлийн тоо
207
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn